Ч.Санжаадамба аварга нутагтаа шинэлэв | News.MN

Ч.Санжаадамба аварга нутагтаа шинэлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба аварга нутагтаа шинэлэв

Ч.Санжаадамба аварга нутагтаа шинэлэв

Сар шинийн баярын өмнөх өдөр буюу Битүүнд бөхийн барилдаан болдгоос бөхчүүд Улаанбаатарт сар шинээ угтах нь элбэг байдаг. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба гахай жилийн сар шинийг төрсөн нутагтаа угтжээ. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөгөөд энэ жил аав, ээж, ах дүүстэйгээ хамт төрсөн нутагтаа шинэлсэн байна.

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба дөрвийн даваанд аймгийн заан Э.Энх-Амгаланг, тавын даваанд улсын начин Д.Амарсайханг давсан ч зургаагийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад унасан.

Сануулахад, АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрөгч нэгдүгээр сарын 26-д мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Н.Төгсцогт 11 дэх тулаанаа Доминиканы боксчин К.Марреротой хийж ялалт байгуулсан юм. Уг тоглолтыг олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба тэргүүтэй алдартнууд очиж үзсэн билээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-08 66.181.190.35

Юу нь гайхалтай байна. Мөнхбат, Баянмөнх, Бат-Эрдэнэ нарын дэргэд байдаг л нэг энгийн аврага. Больж үз, битгий хөөрцгөө байдагл нэг аврага

Avatar

Зочин 2019-02-08 64.119.19.61

БАС НЭГ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН АРАНГА .

Avatar

Bolio 2019-02-08 103.229.121.28

Gants turuulj avarga bolohoo bolimoor bna aa.

Avatar

Зочин 2019-02-08 66.181.178.191

Тэр нутагтаа л байж байхгуй юу даа, УБ энд тэндэхийн бех нэртэй тэнэгуудийн толгой хоргоддог газар биш

Avatar

Зочин 2019-02-08 66.181.183.131

Ай даа сайхан монгол аварга, сайхан монгол эр юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж