Ч.Санжаадамба аварга нутагтаа шинэлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба аварга нутагтаа шинэлэв

Ч.Санжаадамба аварга нутагтаа шинэлэв

Сар шинийн баярын өмнөх өдөр буюу Битүүнд бөхийн барилдаан болдгоос бөхчүүд Улаанбаатарт сар шинээ угтах нь элбэг байдаг. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба гахай жилийн сар шинийг төрсөн нутагтаа угтжээ. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөгөөд энэ жил аав, ээж, ах дүүстэйгээ хамт төрсөн нутагтаа шинэлсэн байна.

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба дөрвийн даваанд аймгийн заан Э.Энх-Амгаланг, тавын даваанд улсын начин Д.Амарсайханг давсан ч зургаагийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад унасан.

Сануулахад, АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрөгч нэгдүгээр сарын 26-д мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Н.Төгсцогт 11 дэх тулаанаа Доминиканы боксчин К.Марреротой хийж ялалт байгуулсан юм. Уг тоглолтыг олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба тэргүүтэй алдартнууд очиж үзсэн билээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж