Азийн паралимпийн хорооны ерөнхий ассемблей эдгээр өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж байна. Уг хуралд Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат нар оролцож байна.
Хурлын үеэр Азийн паралимпийн хорооны эмэгтэйчүүдийн спортын хорооны даргаар Н.Оюунбат сонгогджээ. Тэрбээр Бахрейны Сара Алшавитай өрсөлдөж, энэхүү албанд томилогдон ирэх дөрвөн жилд уг албыг удирдахаар болсон байна. Н.Оюунбат өмнө нь эмэгтэйчүүдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.
Азийн паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, эмэгтэйчүүдийн хорооны даргаар сонгогдоод байгаа Н.Оюунбат англи, орос, хятад хэлтэй. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа билээ.
Холбоотой мэдээ