“Токио 2020”-н анхны эрхийг пара таеквондочид авчирлаа | News.MN

“Токио 2020”-н анхны эрхийг пара таеквондочид авчирлаа

Токио 2020

“Токио 2020”-н анхны эрхийг пара таеквондочид авчирлаа

“Токио 2020”-н анхны эрхийг пара таеквондочид авчирлаа

Туркийн Анаталия хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. “Токио 2020” паралимпийн наадмын эрх олгох уг тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Йордан,  Саудын Араб, Сенегал, Словак, Швейцарь, Уганда зэрэг улсын баг тамирчид ДАШТ-д анх удаа баг тамирчдаа илгээжээ.

Монголын баг энэ удаа дасгалжуулагч Л.Отгонбаатарын удирдлага дор өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэн “Токио 2020” паралимпийн наадмын эрхийг авсан мэдээтэй Сар шинийн баярыг угтлаа.

Эрэгтэйчүүдийн К44 ангилалын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ шилдэг гэдгээ дахин харуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр дэлхийн аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртэж, жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдэж байна.

Г.Болор-Эрдэнэ 2016, 2017, 2018 оны Азийн аварга бөгөөд ДАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа авлаа. Эмэгтэйчүүдийн К44 ангилалын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэж, жиндээ хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харууллаа.

“Токио 2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд 2019 оноос эхэлсэн бөгөөд Монголын тамирчдаас пара таеквондочид анхны эрхийг авлаа. Пара таеквондогийн төрөл “Токио 2020” паралимпийн наадмаас эхлэн албан ёсны төрөл болон орж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин эрхээ аваад байна.

“Токио 2020” паралимпийн наадмын эрх авсан тамирчид.
2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Х.Энхтуяа
Пара таеквондогийн ДАШТ-д оролцсон Монголын баг
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-08 202.21.116.108

Ямар гоё юм бэ та бүхэндээ амжилт хүсье

Avatar

Монгол 2019-02-08 77.136.198.53

Гайхалтай

Avatar

Zochin 2019-02-08 122.201.19.99

Bayar xurgie

Avatar

oogii 2019-02-08 202.179.2.147

Gaihaltai. Bayar hurgie

Avatar

Зочин 2019-02-08 202.179.2.147

Gaihaltai. Bayar hurgie

Avatar

Tor 2019-02-08 59.153.113.180

Amjilt hysie sain zaluus

Avatar

Амжилт 2019-02-08 64.119.17.230

Баяр хүргэe. АМЖИЛТ .

Avatar

Зочин 2019-02-08 202.21.109.4

Mundag!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж