Хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.07-нд нийтлэгдсэн

Хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүд Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 5, 6-нд амарч, хоёрдугаар сарын 7-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна.

Худалдаа, үйлчилгээний бусад байгууллагын ажиллах цагийн хуваарийг танилцуулвал, “Номин холдинг”-ийн хүнсний салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-нд амарч, хоёрдугаар сарын 6-нд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, 7-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.

“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний супермаркетуудаас хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сансар-39” Баянзүрхийн товчоо 09.00-22.00, “Сансар-40” Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, “Сансар-9.10” амарч, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллах юм байна. Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

“Оргил” супермаркетуудын бүх салбар, “Боса” сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 7-ноос энгийн цагийн хуваариар ажиллаж эхэлжээ. “Миний дэлгүүр” ХХХ-ий сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байх бол “И-Март” их дэлгүүр шинийн 6, 7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 08-аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх ажээ.

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 5-ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллах юм байна.

“Хархорин” худалдааны төв хоёрдугаар сарын 9-ний өдрөөс,“Барс” 1, 2 худалдааны төвүүд мөн шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 11-нийг дуустал амарч, 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Да хүрээ” авто худалдааны төв хоёрдугаар сарын 8-ныг дуустал амарч, хоёрдугаар 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах нь ээ. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж