“Толуй хаан” иргэдэд үйлчилж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.07-нд нийтлэгдсэн

“Толуй хаан” иргэдэд үйлчилж эхэлжээ

“Толуй хаан” иргэдэд үйлчилж эхэлжээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн хоёрдугаар сарын 1-нд хүлээн авсан агаарын шинэ хөлөг “Вoeing 737-8МАХ” мөн энэ сарын 5-ны өдрөөс үндсэн чиглэлд буюу тогтмол нислэгийн хуваарьт орж, иргэдэд үйлчилж эхэлсэн байна.

ИНЕГ-аас олон улсад нисэх гэрчилгээ, агаарын хөлгийн болон нислэгийн бусад холбогдох зөвшөөрөл, бичиг баримтаа баталгаажуулж авсан шинэ онгоц Хонконг руу туршилтын нислэг хийж, улмаар Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгт гарч эхэлжээ.

Нийт 162 суудалтай, өмнөх “Boeing-737” онгоцуудаас 14 хувь бага түлш зарцуулдаг, сүүлийн үеийн технологийн энэ агаарын хөлгийг “МИАТ” ХК Европын чиглэлд нисгэхэд хамгийн зохимжтой хэмээн төлөвлөж буй бөгөөд Ази руу анх удаа ойрын зайд нислэг хийж эхэлсэн байна.

Агаарын шинэ хөлөг “Вoeing 737-8МАХ” нь хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Сиэтл хотоос Берлин-Москвагийн чиглэлээр ОХУ-аар дамжин 9100 гаруй км зайг 12 цаг туулан нисэж Монголд ирсэн билээ.

Дараагийн агаарын шинэ хөлгийг ирэх тавдугаар сард хүлээн авна. МИАТ” ХК ийнхүү агаарын хөлгийн паркаа шинэчилж байгаагаар нийт долоон “Боинг” онгоцтойгоор олон улсын нислэгийг үйлдэнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж