Урьд шөнө 250 хүн ГССҮТ- ханджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.07-нд нийтлэгдсэн

Урьд шөнө 250 хүн ГССҮТ- ханджээ

Урьд шөнө 250 хүн ГССҮТ- ханджээ

Эрүүл мэндийн яамнаас баярын өдрүүдэд эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах талаар өнөөдөр /2019.2.7/ мэдээлэл хийлээ. Баярын өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг байна. Тухайлбал, урьд шөнө Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авжээ. Түүнчлэн баярын өдрүүдэд архи болон хоолны хордлогын тохиолдол нэмэгддэг байна. Одоогоор энэ шалтгаанаар 39 хүн эмчлүүлж байгаа аж.

Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна.

Энэ жилийн Цагаан сараар цаг агаар хүйтэрч, цасан шуургатай байх тул замд гарахдаа техникийн бүтэн байдлаа шалгах, бага насны хүүхдийг дагуулан айл хэсэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Хэрэв ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөв. Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол 324002 дугаарын утсаар эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагийн турш өгч ажиллаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж