Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ болон бусад арилжааны телевизүүдээр дамжуулан, мэдэгдэл хийж байна. Ерөнхий сайд мэдэгдлийнхээ эхэнд Шийдлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын талаар танилцуулаад, Оюутолгойн, Тавантолгойн төслийг хөдөлгөхийн төлөө Засгийн газар тууштай ажиллана гэдгийг мэдэгдээд байна
Тэрбээр хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн зарчмын олон асуудалд тохиролцоонд хүрч чадлаа. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийхийг шийдсэнээр дэлхийн 14 банкны 4.8 тэрбум ам.долларын төгрөгийн санхүүжилт хийгдэх боломжтой болно. Зургаан жил цаасан дээр байсан төсөл энэ ил баригдана. Хоёр том төслөө шийдэж байж долларын ханш буурна" гэв.
Г.ДАРЬ