Энэ хавраас эхлэн эх орондоо ARIUNAA SURI брэндээр гангарах боломжтой боллоо. Берлин, Токио хотуудад зохиогдсон Мерседенс бенз шоунаас өндөр үнэлэлт авч Монголын нэрийг загварын ертөнцөд таниулж яваа авъяаслаг дизайнер С.Ариунаа “ARIUNAA SURI” нэрийн дэлгүүр, загварын агентлагаа нээж байна. “ARIUNAA SURI”-гийн нэрийн дэлгүүр энэ хаврын ханш нээх өдөр буюу 4 дүгээр сарын 5-нд Вива Сити хотхонд нээлтээ хийж байгаа юм. Нээлтийн үеэр Мерседес Бенз шоуны тайзнаа амилсан ARIUNAA SURI-гийн цор ганц хувь бүтээлүүд хямдралтай үнээр худалдагдаж азтай эздийхээ өв хөрөнгө болсон бол зураач Ч.Мөнхцэцэгийн зөөлөн баримлын бүтээлүүд нээлтийн давтагдашгүй өнгө төрхийг цогцлоосоноороо онцлог байлаа. Чөлөөт уран бүтээлч бүсгүй Ч.Мөнхцэцэг дэлхийд нэр хүнд бүхий Венецийн беналь-15 наадамд бие даасан үзэсгэнгээ дэлгэх урилга гардсан бөгөөд эдүгээ 56 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадамд дэлгэх бүтээлүүдийг “ARIUNAA SURI” нэрийн дэлгүүрийн нээлтийн үеэр тольдсондоо зочид баяртай байсан. Үргэлж л дотогшоо урсаж, содон бүхнийг эрэлхийлж явдаг уран бүтээлч бүсгүйчүүдийн хамтарсан үзүүлбэрээс зочид “хувцас загвар гэдэг бол хүний мөн чанарын давтагдашгүй араншинг нээх хаалга бөгөөд хүн өөрийгөө танин мэдэх замнал насан туршийнх, бүтээл төрөх нь хүн төрөхтэй агаар нэгэн” болох өгүүлэмжийг мэдэрсэнээ сонирхуулж байв. Монгол сэтгэлгээний өвөрмөц онцлогийг бүтээлдээ шингээдэг дизайнер бүсгүйн ертөнцөөр аялаж, цорын ганц хувь өөрийгөө бүтээхийг хүсвэл Вива Сити хотхоны Н4 дугаар байрыг зориорой.