Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс Овираптозавр буюу орчин цагийн шувуутай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олж илрүүлсэн талаар хоёрдугаар сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын шинжлэх ухааны “Plos One” сэтгүүлд мэдээлжээ.
Энэхүү шинэ төрөл зүйлийн олдворыг Говьраптор гэж нэрлэсэн бөгөөд судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй юм байна.
Энэ төрөл зүйл нь шүдгүй, тухайн цаг үеийн бичил биетэн, ургамлаар хооллодог байсан болохыг тогтоожээ. Энэ төрөл зүйлийн олдвор Хятад, Хойд Америкийн нутгаас ихэвчлэн олддог байна.
Нэмэгтийн хөндийгөөс олдсон олдвор нь зарим талаараа дээрх олдворуудаас өөр бөгөөд эрдэмтэд Овираптозаврын шинэ төрөл зүйл гэх дүгнэлтэд хүрчээ. Говьраптор гэж нэрлэсэн уг олдворын эрүү нь ижил төрлийн араг яснаас жижиг байсан аж. Монголын Шинжлэх ухааны академи болон Сөүлийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажил үргэлжилж буй юм байна.
Эх сурвалж: EvrikAlert
Холбоотой мэдээ