Live internetийг юнителийн нэгжээр цэнэглэдэг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Live internetийг юнителийн нэгжээр цэнэглэдэг боллоо

Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр хүмүүс аль болох
байнгын мэдээлэлтэй байх, төлбөр тооцоогоо хялбар байдлаар хийх гээд
олон төрлийн шинэлэг үйлчилгээнүүдийг авч байна. Интернэт бол улс орон
төдийгүй дэлхий даяар болж байгаа мэдээллийг хамгийн түргэн хугацаанд
авч чадах мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болоод байгаа. Саяхан л төлбөр
тооцоо e-commerce буюу интернэт рүү шилжиж байсан бол одоо төлбөр тооцоо
m-commerce буюу гар утсаар хийдэг болж энэ чиглэл рүү хүчтэй шилжиж
байна.

LIVE интернэт ч мөн өөрийн гэсэн
хэрэглэгчдид болон хэрэглээг бий болгож чадсан. Гол онцлох давуу тал нь
хөдөлгөөнт интернэт буюу та Сүхбаатарын талбай, Таван шар, Гачууртад,
Скай ресорт, Баянхошуу гээд хаана ч байсан ӨНДӨР хурдаар интернэтэд
холбогдох боломж юм. Гэвч энэ бүх давуу талын зэрэгцээ хэрэглэгчдэд нэг
асуудал тулгарч байсан бөгөөд энэ нь бүх ажиллагаа програмчлагдсан
байдагтай холбоотойгоор сар бүрийн эцэст төлбөрийн дүн гарахад, төлбөрөө
төлөөгүйгээс болж интернэт хэрэглээ нь хаагдах явдал юм.

Харин LIVE интернэт үүнийг шийдэх арга замыг олж
урьдчилсан төлбөрт нөхцөлрүү шилжиж, Улаанбаатар хот дахь Юнителийн
 нийт 3500 гаруй гэрээт борлуулагчдаар дамжуулан өөрийн байгаа газарт
хамгийн ойр цэгээс 10.000, 5.000, 3.000, 1.000, 500 төг-ийн цэнэглэгч
карт авч интернэтийн үйлчилгээгээ сунгах шинэ үйлчилгээг нэвтрүүллээ.
Тодруулбал: 10.000 төг-ийн цэнэглэгч картын нууц дугаарыг 1423 гэсэн
тусгай дугаарт илгээхэд таны интернэт ашиглах дансанд 651mb-ийн эрх 30
хоногийн хугацаатай орох юм. Хэрэв таны интернэтийн хэрэглээний эрх
дуусаагүй хэдий ч 30 хоногийн тань хугацаа дууссан тохиолдолд та дахин
картаар цэнэглэснээр өмнөх интернэт ашиглах үлдэгдэл эрх дээр нэмэгдэн
орох болно. Нэгэнт LIVE интернэтийг нэгжээр цэнэглэдэг болсон болохоор
та нэгжийн зээл /1өдөрт 500төг/ -ийг ч мөн ашиглах боломжтой.

Дүгнэж хэлбэл та өөрийн хэрэглээгээ хүссэн хэмжээгээрээ
хянаж, хэрэглэж, цаг хугацаа хэмнэж, байршлаас үл шалтгаалан төлбөр
тооцоог хялбар аргаар шийдэж өндөр хурдаар интернэтэд холбогдох
боломжтой болж байгаа юм. Танд хэрэгтэй мэдээлэл байж болох дараах өргөн
хэрэглэгддэг сайтуудын ДАТА хэрэглээнүүдийг танилцуулж байна.

Өргөн
хэрэглэгддэг сайтуудын ДАТА хэрэглээ

Юнителийн нэгжид дагалдах ДАТА хэрэглээ

Windows Live Messenger,
Skype, Yahoo Messenger

1 ЦАГ /дунджаар/

Чатлах – 1Mb

10.000төг
– 651Mb

Windows Live Messenger, Skype, Yahoo Messenger

Voice call –
20Mb

5.000төг– 326 Mb

Windows Live Messenger, Skype, Yahoo
Messenger

Webcam
хэрэглэх  170Mb

3.000төг – 195 Mb

Youtube

Үзэх
– 120Mb

1.000төг
– 65 Mb

Мэдээний
сайтууд

Мэдээ унших- 35Mb

500төг – 33 Mb

 

LIVE
интернэтийн хэрэглэгч Та хэрэглээ болон төлбөрөө өөрөө удирдах
боломжтой боллоо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж