Дэлхийн банкны ерөнхийлөгчид Д.Малпассын нэрийг дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны ерөнхийлөгчид Д.Малпассын нэрийг дэвшүүлэв

Дэлхийн банкны ерөнхийлөгчид Д.Малпассын нэрийг дэвшүүлэв

АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Дэвид Малпасс Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд тус улсын нэр дэвшигчээр сонгогдсон талаар Дональд Трамп лхагва гарагт мэдэгдэв.

Тэрбээр “Д.Малпасс бол маш онцгой нэгэн, түүнийг энэхүү чухал албыг хашиж чадна гэдгийг мэдэж байна” гэжээ. Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг тус байгууллагын удирдах зөвлөл сонгох ажээ.

Д.Малпасс Д.Трампад Дэлхийн хөгжлийн гол институцын тэргүүнд нэрийг нь дэвшүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Дэлхийн банкны удирдах зөвлөл энэ долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл ерөнхийлөгчийн албанд нэр дэвшигчдийн саналыг хүлээн авч, дөрөвдүгээр сарын 12-ноос 14-нд Вашингтон хотноо болох Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны төлөөлөгчдийн хаврын уулзалтын өмнө шинэ ерөнхийлөгчийг сонгох ажээ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким нэгдүгээр сарын эхээр хоёрдугаар сарын 1-нээс албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Эдүгээ тус банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж