Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна.
- МАХ
Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180 гр байдаг. 1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулъя.
Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг.
Үүнд:
– Бие махбодыг хордуулах
– Жин нэмэх
– Өтгөн хатах
– Зүрх судасны эмгэг үүсэх
– Даралт ихсэх
– Ходоод гэдэсний эмгэг үүсэх
– Элэг, цөс, нойр булчирхайн эмгэг үүсэх
– Бөөр, тулай, үе мөчний үрэвсэлт өвчин сэдрэх зэрэг сөрөг үр дагавруудтай.
- ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС-ийг түлхүү хэрэглээрэй.
Хоногт шаардлагатай хэмжээ хүнсний ногооны хэмжээ нь 400 г байдаг. Аль болох түүхий ногоо жимс, тэдгээрийн шүүсийг уух нь зөв.
Ач холбогдол
– Махны задралаас үүссэн хорт бодис, холестерины шингэцийг саатуулж биеэс зайлуулах
– Хоол боловсролтыг эрчимжүүлэх
– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
– Өтгөн хаталтаас сэргийлэх
– Жин нэмэхээс сэргийлэх
– Антиоксидант, фитохимийн бодис, будагч бодис, үнэрт бодис гэх мэт эрүүл мэндийг дэмжигч олон төрлийн бодис агуулдаг
– Аминдэм, эрдсийн өндөр агууламжтай
- Мөн ус, шингэн зүйл тогтмол ууж байх нь зөв.
Хоногт шаардлагатай хэмжээ 2-2,5 л байдаг.
Усны ач холбогдол нь:
– Жин нэмэхээс сэргийлнэ
– Бие махбодыг цэвэрлэнэ
– Өтгөн хаталтаас сэргийлнэ
– Хоолны шингэцийг нэмэгдүүлнэ
– Даралт ихсэлтээс сэргийлнэ
– Бодисын солилцоог эрчимжүүлнэ
Хоол идэхээс 20-30 минутын өмнө ус ууж байгаарай.
- ЧИХЭР, ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ
Сахарын хоногийн хэрэглээ – 25-30 гр байдаг.
– Жин нэмнэ /200 мл ундаа 320 ккал/
– Элэг өөхөлнө
– Дархлаа сулруулна
– Шимт бодисын шингэцийг бууруулна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ