Авто тээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1200 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байгаа ажээ. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн Зорчигч тээврийн төв буюу Драгон авто вокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл,
Баянзүрх дүүргийн Зорчигч тээврийн төв буюу “Тэнгэр плаза”-д байрлах авто буудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл,
Шинээр нээгдсэн Хан-Уул дүүргийн "Лавай" авто буудлаас найман чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ