Сар шинийн золгуутаар Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэх замын хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг. Иймд баярын өдрүүдэд эрхэм жолооч танд хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Мөн ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулах, шатах тослох материалын нөөцтэй замд гарахыг анхааруулав.
Б.ЖАРГАЛ