Оюутолгойн ил уурхайг геологич Д.Гарамжавын нэрэмжит болгов | News.MN

Оюутолгойн ил уурхайг геологич Д.Гарамжавын нэрэмжит болгов

Оюутолгойн ил уурхайг геологич Д.Гарамжавын нэрэмжит болгов

Оюутолгойн ил уурхайг геологич Д.Гарамжавын нэрэмжит болгов

Оюу толгойн ордыг нээлцэхэд гол үүрэг гүйцэтгэж оролцсон, түүхэн гавьяа байгуулсан геологич, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дондогийн Гарамжав агсны дурсгалыг мөнхлөн “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Оюу толгойн уурхайн цогцолборын ил уурхайг “Д.Гарамжавын нэрэмжит ил уурхай” хэмээн нэрлэхээр болов.

Д.Гарамжав нь 1967 онд МУИС-ийг зураглалын инженер, геологич мэргэжлээр дүүргээд Чойрын геологийн удирдах газраас ажлынхаа гарааг эхэлснээс хойш 50 шахам жил эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж “зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан билээ.

Дэлхийн зэсийн томоохон ордын нэг болох Оюу толгойн бүлэг ордын Хюго Дамметт ордыг нээлцсэний хувьд тэрээр хамтран зүтгэгч Чарли Форстер, Дуглас Кирвин нарын хамт Канад улсын Теир Линдслийн нэрэмжит олон улсын “Шилдэг нээлтийн шагнал”-ыг 2004 онд хүртэж, 2014 онд “Монголын бахархал” хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртжээ.

Эх орныхоо эрдэс баялгийн салбарт гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээл, байгуулсан гавьяаг нь Монголын төр өндрөөр үнэлж, “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” хэмээх эрхэм хүндтэй соёрхлоо 2008 онд түүнд хүртээсэн билээ.

Д.Гарамжав нь Оюу толгойн зэс-алтны бүлэг ордын геологийн гарал үүсэл, тогтоц, эрдсийн нөөц, баялгийн хэмжээг шинжлэн судлах нөр их ажилд амьдралынхаа сүүлийн хорь гаруй жилийг зориулжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-07 202.55.191.130

really?

Avatar

Иргэн 2019-02-07 103.26.193.100

Гармжавын нэрэмжит болгох ч билиг тэмдэг төдий зүйл. Харин Эрдэнэтээс 2 дахин том Оюунтолгойн зэсийн ордыг ашигласнаар Ханбогд суманд , Өмнөговь аймагт, Монгол улсад юу хийгдэв юу үлдэхэв гэдэг л сонин байна. Саяхан ТВ-ээр Анличуудын Кени улсад байгуулсан галт тэрэг цэгт 20 км явдаг муруй сарий ТЗ-ыг ,хятадуудын барьсан бетон дэртэй цагт 120 км төмөр замтай харьцуулж харуулж байна лээ.Тэгээд Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг Оюун толгойн гэр хоттой харьцуулаад үзэхээр Рио тинто ичээч ээ гэмээр.

Avatar

лдлл 2019-02-07 64.119.25.176

Ийм их баялагийн нээсэн хүнд ганц өрөө байр байтугай ганц төгрөг ч өгөх сэтгэлгүй харийн дээрэмчид.

Avatar

Зочин 2019-02-07 66.181.178.235

Наад хүн чинь авах юмаа ханатал авсан

Avatar

Зочин 2019-02-07 122.201.22.130

Авах юмаа ханатал авсан гэж юу хэлнэ вэ? Хөдөлмөрлөж буй хүн үр шимээ хүртэлгү л яах вэ. Эцсийн өдрөө хүртэл монгол дээлээ өмссөн хөх нүдтэй Сэлэнгийн буриад монгол өвгөн номоо бичсээр, орчуулсаар, цаг мөч бүрийг ашиглан, зүгээр суулгүй даруухан хөдөлмөрлөсөөр яваад л өөд болсон шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-07 91.65.30.101

Zuv zvitei. Mongoliig 100 jil tejeeh uurhai shvv.\nHaraadag hvmvvs ch vr shimii ni hvrtej l baigaa.

Avatar

зөв 2019-02-07 202.55.188.35

буцаагаад авчих вий гэхээс айсандаа саймширч бгаа аргаа барсан хүний мэх гэж оылгогдож бна. энэ үеийг нь ашиглаад гэрээгээ шинэчилж авах ёстой гэж бна.хүрэлсүх болон бусад эх орончдод амжилт хүсье. 2020д би лав хүрэлсүхийг дэмжинэ.

Avatar

Хмм 2019-02-07 66.181.185.47

Ирээдүйд энэ хүний нэртэй хоосон нүх л үлдэх байхдаа хөөрхий.

Avatar

Hmm 2019-02-07 66.181.185.47

Ирээдүйд энэ хүний нэртэй хоосон нүх л үлдэх байхдаа.

Avatar

Зочин 2019-02-07 150.129.142.227

Ёо ёо ёоо нөгөө Энэбиш гуайг сексдэж байж чад болгодог Гарамжав авгай юм болов уу гэж ангайлаа ш дээ.одооны их хурлын гишүүд аймшигтай зүйлийг цочтол хийдэг болсон болохоор

Avatar

irgen 2019-02-07 103.212.118.125

uhaad duusaj baigaa sh deee

Avatar

Zochin 2019-02-07 202.131.225.197

bitgii nvdeeree haraagvi baij hula shaagaad bai muu orkoo! Oyu Tolgoin il uurhai odoogiin hvchin chadlaar dahin 16 jil ajillana. Dald uurhai, niit OT bvleg ordiig ashiglaj duustal dor hayaj 80 jil shaardagdana! Bvvr 100 garui jil ch bolj magad. Ingrj vndeslelgvi shaadgaa bolitsogoo Mongolchuudaa!

Avatar

irgen 2019-02-07 139.5.217.236

p***a mini 27 shirheg 78 hudulguurtei 320 tn daatstai mashinaar 24 tsag amraltgui tatvargui zuudug bas nohoi mini operatoruudadaa ta nariin draagiin ajil belen gej heldeg gesen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж