Их найрагчийг сүүлчийн замд үдэх ажлыг ЗГХЭГ зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.02.06-нд нийтлэгдсэн

Их найрагчийг сүүлчийн замд үдэх ажлыг ЗГХЭГ зохион байгуулна

Их найрагчийг сүүлчийн замд үдэх ажлыг ЗГХЭГ зохион байгуулна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн,  Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай өчигдөр (2019.02.05) өглөө таалал төгсч Монголын утга зохиолд хүнд гарз тохиов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргалаа. Ийнхүү Монголын утга зохиолын ноён оргил, сод хүмүүн 75 насандаа хаврын сартай зэрэгцэж халин өдөж, Өнжүүлийн бор толгоддоо үүрд шингэн одов.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж