АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп яг одоо ард түмэндээ хандан мэдэгдэл хийж байна. Энэ үеэрээ тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтын товыг зарлана хэмээнн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл тэд энэ сарын 27-оос 28-ны өдрүүдэд Вьетнам улсад уулзахаар болжээ.
Хоёр улсын төлөөлөгчид өнгөрсөн сарын 18-нд уулзаж хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стев Биган Өмнөд, Хойд Солонгосын хил дээрх Панмүнжон тосгонд дээд хэмжээний уулзалтын асуудлаар Пхеньяны төлөөлөгчтэй уулзсан юм.
Трамп, Ким нарын эхний уулзалт өнгөрсөн зургадугаар сарын 20-нд Сингапурт болсон билээ. Энэ үеэр тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хамтарч ажиллахаар тохиролцсон. Гэвч үүнээс хойш хоёр тал уг асуудлыг хэлэлцсэн хэвээр байгаа ба Хойд Солонгос АНУ-ыг хоригоо цуцалсны дараа цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсооно гэжээ. Харин АНУ Хойд Солонгосыг цөмийн бүх талбайгаа устгасаны дараа л хоригоо цуцлана гэж мэдэгдсэн. Талууд ийнхүү солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар зарчмын ялгаатай байр суурь баримталж байгаагаас яриа хэлэлцээрийн үйл явц зогсонги байдалд ороод байсан юм.
man-x 2019-02-06 66.181.180.100
Khorigoo tsutsalaad helsendee hurehiig ni harna l biz dee yagaad bolohgui gej, butsaagaad tavij bolohoor l asuudal shd, esvel zoriud ingej gatsaa uusgeh ni ashigtai bgaan bolov uu.
Зочин 2019-02-06 202.9.42.87
Таарчихсан 2 сагсуу тэнэг нөхдүүд. Тэдний яах нь монголчууд бидэнд огт хамаагүй. Ардчилсан Солонгос улс удахгүй байхгүй болноо.Бидэнд хэрэгтэй юм бичиж бай.
zochin 2019-02-06 103.212.116.184
TRAMP VIETNAMD UULZALT HIIH YUM BOL TOM ALDAA BOLNO SHUU!!! MONGOLD IRVEL TAYVAN UULZAJ BOLNO. VIETNAMCHUUD CHINI GASHUUN TUUHEE MARTDAGGUY HACHIN MUU SANAATAY ARD TUMEN SHUU!!!h****** BOL ENUUHEND
Зочин 2019-02-06 211.36.140.72
Утаанбаатарын хүн хордуулж алдаг утааг дэлхий дахинд сурталчилъя гэж үү хаха. Чи тархиараа биш доодохоорор сэтгэдэг юм биш үү 103.212.116.184 тэнэг ээ.
Zochin 2019-02-06 139.5.216.243
Goe