АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп яг одоо ард түмэндээ хандан мэдэгдэл хийж байна. Энэ үеэрээ тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтын товыг зарлана хэмээнн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл тэд энэ сарын 27-оос 28-ны өдрүүдэд Вьетнам улсад уулзахаар болжээ.
Хоёр улсын төлөөлөгчид өнгөрсөн сарын 18-нд уулзаж хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стев Биган Өмнөд, Хойд Солонгосын хил дээрх Панмүнжон тосгонд дээд хэмжээний уулзалтын асуудлаар Пхеньяны төлөөлөгчтэй уулзсан юм.
Трамп, Ким нарын эхний уулзалт өнгөрсөн зургадугаар сарын 20-нд Сингапурт болсон билээ. Энэ үеэр тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хамтарч ажиллахаар тохиролцсон. Гэвч үүнээс хойш хоёр тал уг асуудлыг хэлэлцсэн хэвээр байгаа ба Хойд Солонгос АНУ-ыг хоригоо цуцалсны дараа цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсооно гэжээ. Харин АНУ Хойд Солонгосыг цөмийн бүх талбайгаа устгасаны дараа л хоригоо цуцлана гэж мэдэгдсэн. Талууд ийнхүү солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар зарчмын ялгаатай байр суурь баримталж байгаагаас яриа хэлэлцээрийн үйл явц зогсонги байдалд ороод байсан юм.
Холбоотой мэдээ