Сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал эрс нэмэгддэг.
Тэгвэл Авто тээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байна.
- Сонгино-Хайрхан дүүргийн Зорчигч тээврийн төв буюу Драгон авто вокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл,
- Баянзүрх дүүргийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах авто буудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл,
- Шинээр нээгдсэн Хан-Уул дүүргийн "Лавай" авто буудлаас найман чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлсэн байна.
Нийт 1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.
УЛААНБААТАР – ДАРХАН ЧИГЛЭЛД РЭЙЛБУСААР ҮЙЛЧИЛНЭ
“Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс сар шинийн баярын үеэр Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд рэйлбус аялуулахаар болжээ.
Рэйлбус энэ сарын 4-өөс эхлэн үйлчилгээнд гарч буй бөгөөд 10-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу аялах юм байна.
Тасалбарын үнэ чиглэлээсээ хамаараад янз бүр. Тухайлбал,
- УБ-Толгойт хүртэл том хүн 1500, хүүхэд 700 төгрөг
- УБ-Мандал хүртэл том хүн 7800, хүүхэд 3000 төгрөг
- УБ-Баянбуурал хүртэл том хүн 9800, хүүхэд 4600 төгрөг
- УБ-Түнх хүртэл том хүн 10100, хүүхэд 4900 төгрөг
- УБ-Зүүнхараа хүртэл том хүн 11400, хүүхэд 5000 төгрөг
- УБ-Дархан хүртэл том хүн 16400, хүүхэд 7100 төгрөг
Э.БУРАМ
Холбоотой мэдээ