Сэрэмжлүүлэг: Өнөө, маргааш их хэмжээний цас орж, шуурна

Хуучирсан мэдээ: 2019.02.06-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Өнөө, маргааш их хэмжээний цас орж, шуурна

Сэрэмжлүүлэг: Өнөө, маргааш их хэмжээний цас орж, шуурна

Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр цас, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

Хоёрдугаарсарын 6-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.  Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр цас, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 35-40 градус, бусад нутгаар өдөртөө 29-34 градус,  өдөртөө бүх нутгаар 20-25 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

 Хоёрдугаар сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн зарим газраар цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 7, 8, 10-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 9,10-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж