Зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгууль болно | News.MN

Зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгууль болно

Зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгууль болно

Зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгууль болно

Хүчингийн хэрэгт нэр холбогдсон МАН-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр өнгөрсөн 2018 оны долдугаар сард чөлөөлөгдсөн. Тиймээс Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг өнгөрсөн оны аравдугаар сард явуулахаар УИХ-ас товлосон ч Цэц Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд явуулахаар болсон. Сонгуулийн зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөг гэж УИХ-аас батлаад буй. Өмнө нь Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор 13 нам бүртгүүлсэн бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх хуурай дүүгийнхээ оронд нэр дэвшихгүй гэдгээ нэгэнтээ хэлж байв. Түүнийг УИХ-д нэр дэвшиж, Хэнтийд Н.Энхбаярт ялагдахаас айсан тул Цэцэд жолоочийнхоо ээжээр захиалга өгч, 2018 оны аравдугаар сард нөхөн сонгууль явуулах шийдвэрийг хойшлуулсан гэж МАХН-ын генсек Б.Тулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа шүүмжилж байсан юм.

Тэгвэл улс парламентын түүхэнд байхгүй шалтгаанаар төрхөмдөө буцсан Д.Гантулгын тойрогт явуулах нөхөн сонгуульд  нэр дэвшигчид ирэх тавдугаар сард бүртгүүлэх аж. Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаа хийх зардлын дээд хэмжээг энэ сард багтааж тогтоох юм байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргана. Улмаар дөрөвдүгээр сард Сонгуулийн хороодыг байгуулах аж.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-06 64.119.27.203

Бат нэртэй сэтгүүлч гуай нөхөн сонгууль 6-р сард болно гэж УИХ-ын тогтоол гарсан Та хугацааг нь өөрчилж байгаа юм уу

Avatar

Zochin 2019-02-06 202.126.88.41

Odoo songuul boloohiin hoorond tend nohon songuuli hiij mongo ureh hereg baihgui.

Avatar

Зочин 2019-02-06 91.65.30.101

16 oni songuuld Uhana ner devsheegvi,yalagdahaa medsen. Odoo ner devshine,yagaad gevel Hentiihen pyaldagadaad Toport sanal ugnu. Zvvn aimgiihan iim l \nmanj zantai doligonuur xvmvvs,hark l baigaarai !!!!! \nES boloogvi bol devshihchgvi,yalah ch vgvi baisan.

Avatar

РАВДАН 2019-02-06 66.181.160.37

ИСТОО НЭГ НУС ЦЭГ ЭМЭЭН НЭРЭНДЭЭ ТААРСАН САЙТ. АНХ ХИЧНЭЭН ГОЁ БАЙЛАА. ОДОО БОЛ КОММИ БИЧИХЭЭС ДУРГҮЙ ХҮРДЭГ БОЛСОН. ХАЙРАН САЙТ. СДА ГЭЖ.

Avatar

РАВДАН 2019-02-06 66.181.160.37

ИСТОО НЭГ НУС ЦЭГ ЭМЭЭН НЭРЭНДЭЭ ТААРСАН САЙТ. АНХ ХИЧНЭЭН ГОЁ БАЙЛАА. ОДОО БОЛ КОММИ БИЧИХЭЭС ДУРГҮЙ ХҮРДЭГ БОЛСОН. ХАЙРАН САЙТ. СДА ГЭЖ.

Avatar

Зочин 2019-02-06 202.21.106.160

Сонгууль 6.30 нд болно гээд зарлачихсан ш дээ. Мэдээлэлгүй байж худлаа юм бичихээ боль. Юун 4-сард болно гээд байгаа юм бэ.

Avatar

Tet 2019-02-06 64.119.27.58

Iim l ulsuud setgyylch geed tomrood bna daa Elbegdorjiin ene saitad garchigaa zov tavij chadahgyi setgyylentsryyd ajillaj bn ed iim l yum hiideg uls

Avatar

Зочин 2019-02-06 150.129.142.184

Батаа бичсэн юм чинь алдаатай утгагүй байна. Ийм алдаатай юм бичиж байснаас огт бичихгүй байсан нь дээр. Nesw.mn нь гэсэн ийм юм нийтэлж байдаг, нэр хүнд гээч юм бол шалдаа унаж байна даа

Avatar

зочин 2019-02-06 66.181.160.90

дандаа захиалгаар бичдэг хэнд ч хэрэггүй гарууд

Avatar

Зочин 2019-02-06 202.179.6.162

4-р сард сонгууль нь болно 5-р сард нэр дэвшигчид нь бүртгүүлнэ гэнэ үү

Avatar

Зочин 2019-02-06 202.9.42.115

Худалдагдсан сайт. Бөөн алдаа. Сэтгүүлчид нь ямар ч чадваргүй. Ikon хамгийн сайн нь юм бна. Ум сайн амгалан болтугай.

Avatar

Зочин 2019-02-06 202.179.24.27

news.mn мэдээ өдрөөс дордоод байх юм. Редакторууд нь мэдээг урьчилж огт умшдаггүй юм байна.

Avatar

zochin 2019-02-06 122.201.31.186

bat mini sogtuudaa bichsen yumaa daa ,

Avatar

зочин 2019-02-06 66.181.178.155

мэдээ нь гарчигтайгаа зөрөөд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж