Зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2019.02.06-нд нийтлэгдсэн

Зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгууль болно

Зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгууль болно

Хүчингийн хэрэгт нэр холбогдсон МАН-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр өнгөрсөн 2018 оны долдугаар сард чөлөөлөгдсөн. Тиймээс Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг өнгөрсөн оны аравдугаар сард явуулахаар УИХ-ас товлосон ч Цэц Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд явуулахаар болсон. Сонгуулийн зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөг гэж УИХ-аас батлаад буй. Өмнө нь Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор 13 нам бүртгүүлсэн бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх хуурай дүүгийнхээ оронд нэр дэвшихгүй гэдгээ нэгэнтээ хэлж байв. Түүнийг УИХ-д нэр дэвшиж, Хэнтийд Н.Энхбаярт ялагдахаас айсан тул Цэцэд жолоочийнхоо ээжээр захиалга өгч, 2018 оны аравдугаар сард нөхөн сонгууль явуулах шийдвэрийг хойшлуулсан гэж МАХН-ын генсек Б.Тулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа шүүмжилж байсан юм.

Тэгвэл улс парламентын түүхэнд байхгүй шалтгаанаар төрхөмдөө буцсан Д.Гантулгын тойрогт явуулах нөхөн сонгуульд  нэр дэвшигчид ирэх тавдугаар сард бүртгүүлэх аж. Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаа хийх зардлын дээд хэмжээг энэ сард багтааж тогтоох юм байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргана. Улмаар дөрөвдүгээр сард Сонгуулийн хороодыг байгуулах аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж