Алтаа хууль ёсоор тушаалгах уу, хулгайгаар заруулах уу? | News.MN

Алтаа хууль ёсоор тушаалгах уу, хулгайгаар заруулах уу?

Алтаа хууль ёсоор тушаалгах уу, хулгайгаар заруулах уу?

Алтаа хууль ёсоор тушаалгах уу, хулгайгаар заруулах уу?

Алтны роялти татварын хувь энэ оны нэгдүгээр сарын 10-нээс 2.5-аас 5 хувь болж өссөн. Өмнө нь АН засгийн эрхийг барьж байхдаа хар захаар, хууль бусаар гадагшилж байгаа алтны худалдааг хууль ёсны болгох үүднээс роялти татварын хувь хэмжээг багасгаснаар Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ эрс нэмэгдсэн. Тухайлбал, Монголбанк 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авчээ.  Харин 2017 онд төв банк 20 тонн алт худалдан авсан байдаг. 

Аль ч улсын хувьд алт бол хатуу валют. Харамсалтай нь, он гарсаар,  өнгөрсөн сард  төв банк 597 кг алт худалдан авсан нь  өнгөрсөн оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байсанаас 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлт аж.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь  Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.  Хэрэвзээ энэ хуулийг яаралтай өөрчлөхгүй бол төв банкинд тушаасан алтны хэмжээ 3.6 тонн болтлоо буурч байсан тохиолдол бий.

 Намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтаасан. Харамсалтай нь, сүүлийн сар гаруй хугацаанд парламентын 40 гишүүн улс төрийн акц явуулж, ажил хаялт зарласнаар олон асуудлыг хэлэлцэж чадалгүй чуулганыг завсарлуулсан бөгөөд үүний үр дагавар нь эдийн засагт сөргөөр  энэ мэтээр сөргөөр нөлөөлж эхэллээ. М.Энхболдыг огцруулахаар улс төрийн жагсаал хийж,  Монголын төрийн үйл ажиллагааг сар гаруй хугацаанд гацаасан гишүүдийн гол зорилго нь албан тушаал байсан нь эхнээсээ батлагдаж байна. Ийнхүү эдийн засгаа "түймэрдэж" улс төр хийсэн гишүүдийн улс оронд учрах хохирлыг нь төлөхгүй нь лав.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-02-04 103.26.193.208

алтаа өгөөч гэж гуйж суудаг төр байж болмооргүй. Нутаг усаа газар орноо мэдээд эзэгнээд төр нь авах хэрэгтэй биздээ?

Avatar

Цагдаагаа барь 2019-02-04 202.21.106.142

Хууль бусаар алтаа зарж байгаа хулгайчаас барьж чадахгүй байгаа цагдаагаа хориочдээ

Avatar

Muugii 2019-02-04 172.56.13.178

Busad aj ahuin negjtei adil 10 huvi bolgooch Dee???? Yun 5% be ???? Undesnii uildwerlel chine gazar uhaj alt oloh yavdal bish shuu!!! Yahlaarai huuli busaar zarah bolomjiig ni olgood baidagiin??? Huuli hyanaltiinhanaa tsewerleech dee s** uymaa…. Uhtel ajilaad 10% tuunees deesh, uhaj tunhuud baigali suitgeed 5% tuunees baga tatvar ene tegeed shudraga uu tee !!!!!

Avatar

zochin 2019-02-04 64.119.19.72

Altny uurhai busad aj ahuin ngjtei adil orlogyn alban tatvar 10% tuldug. 5% bol tusdaa ontsgoi alban tatvar gesen ug. tatvaryn huulia medej bj tsetserheej

Avatar

тэтгэврийнхэн 2019-02-04 66.181.187.196

Татвараа авч чадахгvй гээд байгаа нехдийн оронд ажиллаж чадах хvмvvс байна шvv. Татвар 30% ессен ч гэмгvй.

Avatar

Зочин 2019-02-04 45.117.32.130

Алтаа тушаахгүй бол уурхайг нь төрд авах нь зүйтэй

Avatar

Санаа 2019-02-04 103.212.118.186

Энэ эх орон газар нутгийн төлөа хичнээн олон амь биес үрэгдлээдээ. Яасан их баялаг билээ дээ. Яах гэж хэсэг бүлэг нь бусдаас хармалан дээрэмдэж бор ходоодоо тэжээх билээ дээ. Боломжгүй бол хөрсөнд нь үлдээчих л дээ

Avatar

Зочин 2019-02-04 202.126.89.200

Uls turchdiig uzen yaddag murtuu ihenh humuus neg yumiig erduu oilgohgui yumdaa. Tatvar ih tsuglarval ene uls turchin nertei hulgaichdiin idej uuh yum l nemegdeed bna gesen ug shuudee. Yaahiin edend hool beldej ugch?

Avatar

Зочин 2019-02-04 64.119.22.232

Алтаа тушаа эсвэл орд газараа өг гэж болдоггүй хуультай улс юмуу яагаад дандаа аргадаж гуйх ёстой юм бэ өөр улс орон ингэдэг юм бол уу яадаг юм болдоо

Avatar

Яг үнэн !!!!!!!! 2019-02-04 104.143.92.124

Ард 2 цагийн өмнө 202.126.89.210

Хулгайч үндэстэн хулгай хийгээл амьдарна ш дээ.

Avatar

Зочин 2019-02-04 202.179.25.111

Нийтлэлийн гарчиг буруу бн

Avatar

Зочин 2019-02-04 202.179.25.111

Сүүлийн 2 жилийн турш ЗГ иргэдээс авах бүх татварыг нэмсэн. Хѳдѳлмѳрийн орлогоос татвар 10%, нийгмийн даатгалд -11,5%, НѲАТ-10%, Нийслэл хотын татварт 1%, Агаарын бохирдлын тѳлбѳр, Тээврийн хэрэгслийн татвар, Захиргааны үйлчилгээний хураамж шимтгэл, Зѳрчлийн хуулиарх торгууль шийтгэл, замын тѳлбѳр хураамж гэсээр орлогынх нь бараг 30%-ийг татварт авч байна.
Иймд хувь хүн иргэдээс 4 дахин бага татвартай алтныхны татварыг адил нэмж Монгол банкинд тушаавал 5%, экспортлобол 10%-ийн татвартай болгое

Avatar

Зочин 2019-02-04 202.126.89.131

Alt bol ashigtai tiim uchir 5 bol yu ch bish

Avatar

Ард 2019-02-04 202.126.89.210

Хулгайч үндэстэн хулгай хийгээл амьдарна ш дээ.

Avatar

Зочин 2019-02-04 202.126.89.200

Altnii tatvar nemegdeheer hil gaali tsagdaagiinhan bayarlana shd.

Avatar

Зочин 2019-02-04 121.6.158.228

Баасанхүү, Тэрбишдагва, Болорчулуун нараас алтны нөөцөө цуглуул😂😂😂😂😂

Avatar

М 2019-02-04 103.212.118.226

Хил гааль цагдаа тагнуул юу хийж байна? Алтаа хууль бусаар хулгайгаар хил давуулсаар байх уу?

Avatar

Зочин 2019-02-04 202.21.106.110

5 huvi baga l huvi shdee. oor ulsad tushaalaa gehed gaaliin tatvar toloh bolno. gaaliar huuli busaar gargaval hatuu shiitgeh heregtei. huuli busaar alt gargasan companiin litsenziig tsutsal

Avatar

иргэн 2019-02-04 202.126.89.23

Алтыг дэлхийн жишигээр төлөх ёстой. 2,5 хувь гэдэг маань венесуел мэтийн попор орны хэмжээ. АНУ орос 10 хувь ойлгов уу

Avatar

Зочин 2019-02-04 202.179.25.111

Орос, АНУ-д 5%

Avatar

Зочин 2019-02-04 139.5.217.246

CANADA $30

Avatar

Зочин 2019-02-04 139.5.217.246

Venezuela $100, buyu barag 10%

Avatar

Зочин 2019-02-04 149.167.33.143

АЛТНЫ ТАТВАРЫГ 25% БОЛГООД ШИЙТГЭЛИЙГ НЬ БАС 25 ЖИЛ БОЛГО ТЭГЭХЭД Л ТУШААГААД ЭХЭЛНЭ

Avatar

Зочин 2019-02-04 66.181.184.249

Zaaval zugeer baigaa zuilig bas nuraaj yaah ged bga um be

Avatar

зочин 2019-02-04 202.9.42.225

Оюунэрдэнэ хулгайчыг цалинжуулах гэж татвар төлөхүү ?? …….май шдээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж