Алтаа хууль ёсоор тушаалгах уу, хулгайгаар заруулах уу?

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Алтаа хууль ёсоор тушаалгах уу, хулгайгаар заруулах уу?

Алтаа хууль ёсоор тушаалгах уу, хулгайгаар заруулах уу?

Алтны роялти татварын хувь энэ оны нэгдүгээр сарын 10-нээс 2.5-аас 5 хувь болж өссөн. Өмнө нь АН засгийн эрхийг барьж байхдаа хар захаар, хууль бусаар гадагшилж байгаа алтны худалдааг хууль ёсны болгох үүднээс роялти татварын хувь хэмжээг багасгаснаар Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ эрс нэмэгдсэн. Тухайлбал, Монголбанк 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авчээ.  Харин 2017 онд төв банк 20 тонн алт худалдан авсан байдаг. 

Аль ч улсын хувьд алт бол хатуу валют. Харамсалтай нь, он гарсаар,  өнгөрсөн сард  төв банк 597 кг алт худалдан авсан нь  өнгөрсөн оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байсанаас 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлт аж.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь  Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.  Хэрэвзээ энэ хуулийг яаралтай өөрчлөхгүй бол төв банкинд тушаасан алтны хэмжээ 3.6 тонн болтлоо буурч байсан тохиолдол бий.

 Намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтаасан. Харамсалтай нь, сүүлийн сар гаруй хугацаанд парламентын 40 гишүүн улс төрийн акц явуулж, ажил хаялт зарласнаар олон асуудлыг хэлэлцэж чадалгүй чуулганыг завсарлуулсан бөгөөд үүний үр дагавар нь эдийн засагт сөргөөр  энэ мэтээр сөргөөр нөлөөлж эхэллээ. М.Энхболдыг огцруулахаар улс төрийн жагсаал хийж,  Монголын төрийн үйл ажиллагааг сар гаруй хугацаанд гацаасан гишүүдийн гол зорилго нь албан тушаал байсан нь эхнээсээ батлагдаж байна. Ийнхүү эдийн засгаа "түймэрдэж" улс төр хийсэн гишүүдийн улс оронд учрах хохирлыг нь төлөхгүй нь лав.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж