Хүний хөнөөлд өртсөн үзэсгэлэнт газрууд | News.MN

Хүний хөнөөлд өртсөн үзэсгэлэнт газрууд

Хүний хөнөөлд өртсөн үзэсгэлэнт газрууд

Хүний хөнөөлд өртсөн үзэсгэлэнт газрууд

Хүн төрөлхтний хөгжил урагшлах тусам байгаль дэлхийд учруулах хор хөнөөл нь ихсэж байгаа гэдгийг бид нүдээр үзэж байгаа билээ. Тэдний зарим жишээг энэхүү нийтлэлд дурдлаа. Алдартай газруудад жуулчин ихээр очсоноор байгалийг нь сүйтгэх, хог хаягдал ихээр хаях зэрэг сөрөг үзэгдлүүд ихээр гардаг. Түүнчлэн хүмүүсийн буруутай үйлдлээс болж жуулчдын хөлд дарагдаж амжаагүй ч сүйдсэн байгалийн үзэсгэлэнт газрууд бий.

Тайланд, Фи Фи арлууд, Мааяагийн тохой

Энэхүү газар нь жүжигчин Леонардо ДиКаприогийн тоглосон “The Beach” кино олны хүртээл болсны дараа алдартай болжээ. Үүнээс хойш Тайландын Фи Фи олтриг дээр өдөрт 5,000 орчим хүн ирдэг болсноос үүдэн байгаль орчин нь маш ихээр бохирдсон. Тиймээс 2018 оны долдугаар сараас эхлэн экосистемийг нь сэргээхийн тулд Мааяагийн тохойд хүн очихыг хориглосон байна.

Австрали, Зул сар арлын шүрнүүд

Австралийн Зул сар арал бол жуулчдын ихээр зорин очдог газруудын нэг билээ. Гэвч 2015 онд аравхан сарын дотор далай доорх шүрэн хадны 90 хувь нь устаж үгүй болсон байна. Тэнгис далайн усанд амьдардаг энэхүү далайн амьд биет далайн экосистемийн тэнцвэрт байдал алдагдсан, мөн цаг уурын өөрчлөлтийн улмаас цагааран цонхийж, олонх нь үхжээ.

Бразил, Парагвайн хил дээрх үзэсгэлэн Гуаира хүрхрээ

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүдийн нэг байсан Гуаира нь “Итаипу” хэмээх Парагвайн томоохон усан цахилгаан станцын далангаас болж усан дор орж, харагдахаа больсон. Харин хад чулууг нь мөн л далан байгуулахын тулд тэсэлж, дэлбэлэх замаар үгүй хийж дуусгасан байна.

Боливи, Чакалтаяагийн мөнх цаст оргил

Өмнөд Америкийн хамгийн өндөр мөнх цаст оргил, мөсөн гол бүхий Чакалтаяа уулын цас, мөс 1980-аад оноос хойш бага багаар хайлж эхэлсэн бөгөөд дэлхийн дулаарал эрчимтэй явагдсаны улмаас 2009 онд мөнх цаст оргил нь үгүй болжээ.

Белиз, Номул Пирамид

Өмнөд Америкт орших Белиз улсад байсан 2300 жилийн настай эртний Маяачуудын байгуулсан пирамидыг “Де-Мар” хэмээх компани бульдозероор нураасан байна. Тус компани нь ойролцоох тосгонд зам барихад шохойн чулуу хэрэгтэй байсны улмаас холоос түүхий эд авахаас залхуурч, энэхүү пирамидыг нураажээ.

Парис, “Урлагийн гүүр”

Францын нийслэл Парис хотод байх “Урлагийн гүүр” буюу “Pont des Arts” дээр хосууд ирж, хамтдаа цоож өлгөн, түлхүүрийг нь усанд шиддэг уламжлал саяхныг хүртэл байв. Гэвч 100 гаруй жилийн турш хэдэн мянган хосын өлгөсөн цоожнуудын жин нь 45 тонн хүрч гүүрний даац хэтэрсэн, мөн цоожны түлхүүрийг усанд шидсэний улмаас Сена мөрнийг ихээр бохирдуулснаар цооож өлгөсөн хашлагыг нурааж, оронд нь шилэн хашлага тавьснаар энд дахин цоож өлгөх боломжгүй болжээ.

Эх сурвалж: Brightside.me

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-06 66.181.181.174

сүүлчийн жишээ нь харин ч эсэргээрээ юм биш үү

Avatar

Зочин 2019-02-06 202.179.24.27

Зайсан толгойг энд нэмж оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-02-06 202.72.246.38

Туйлын зөв шүү.

Avatar

Зочин 2019-02-06 103.212.117.168

Iim hugiin hog tuuj orchuulmar aydahaa bolidoooo hunii cag ursen umnuud

Avatar

Байгал эхдээ хайртай байцгаая 2019-02-06 202.21.106.107

Уучлаарай, гэхдээ энэ мэдээллийг хог мэт үзэх хэрэггүй болов уу. Монголд маань ч энэ мэт бохирдсоор байгаа газрууд олон байгаа шүү дээ. Ядаж л модонд хадаг уядгаас болж тэр мод үхдэг. Маш их хог хаягдлыг ангилан ялгалгүй хаядаг. Хөдөө орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар битүү архины шил, ус ундааны сав. Хотын ойр орчмын ой моддоор хүүхдийн живх овоолж хаядаг гэх мэт ухамсар дорой болцгоож буйн нэг шалтгаан нь энэ мэт мэдээ мэдээллийн ач холбогдлыг ойлгохыг хүсдэггүйгээс болж юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж