Дэлхийн улс орнуудад хүүхдэд өгөхийг хориглодог нэрс

Хуучирсан мэдээ: 2019.02.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн улс орнуудад хүүхдэд өгөхийг хориглодог нэрс

Дэлхийн улс орнуудад хүүхдэд өгөхийг хориглодог нэрс

Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ дахин давтагдашгүй, ховор нэр өгөхийг хүсдэг. Гэвч зарим улс орнуудын төр засаг хүүхдийг ирээдүйд эвгүй байдалд оруулахгүйн тулд, эсвэл улс орны түүхэнд холбогдох эмзэг сэдвийг хөндөхгүйн тулд шинээр төрсөн хүүхдэд өгөхийг хориглосон нэрvийн жагсаалтыг хүртэл гаргасан байдаг аж. Ингээд зарим улс орнуудад хүүхдэд өгөхийг хориглодог нэрсийг сонирхоно уу.

Франц

Франц улсын хууль эрх зүйн баримт бичгүүд олон жилийн түүхт уламжлалтай билээ. Шинээр төрсөн хүүхдэд өгөхийг хориглосон нэрсийн тухай хуулийг анх Наполеон Бонапарт боловсруулж байсан бөгөөд үүнийг 1993 оныг хүртэл мөрдсөн байна. Харин өнөөдөр хүмүүс хүүхдэдээ нэр өгөхийн тулд эхлээд орон нутгийн шүүх болон иргэний бүртгэлийн газарт очиж мэдэгдэх ёстой бөгөөд хэрвээ хүүхдийн нэрийг зохисгүй гэж үзвэл хориглосон шийдвэрийг гаргаж, эцэг эхэд нь бичгээр хүргүүлдэг аж.

  • Хориотой нэрс: Нутелла, Гүзээлзгэнэ, Мини Күүпер, Виллиам хунтайж

Саудын Араб

Исламын шашны үнэт зүйлсийг ихэд дээдэлдэг тус улсад хүүхдэд гадаад нэр мөн ёс бус, бүдүүлэг нэр өгөхийг хориглодог байна.

  • Хориотой нэрс: Линда, Ангел, Мааяа, Элис, Элизабет, Бэн, Зөнч гэх мэт

Исланд

Тус улсад хүүхдэд өгч болох нэрсийн жагсаалтыг эр, эм хүйсээр гаргасан байдаг бөгөөд тус бүр 1,800 орчим нэрийн сонголттой байдаг. Хэрвээ эцэг эхчүүд тус жагсаалтад байхгүй нэрийг хүүхдэдээ өгөхийг хүсвэл тусгай хороогоор хэлэлцүүлж, шийдвэрлэнэ. Мөн нэр нь Исланд хэлний дүрмийн дагуу үг үсгийн алдаагүй байх ёстой. Тухайлбал, Исланд хэлэнд Q, W зэрэг үсгүүд байдаггүй тул ийм үсэг орсон нэрийг хүүхдэдээ өгч болохгүй.

  • Хориотой нэрс: Харриет, Данкен, Зое, Энрик, Людвих/Людовик

Португал

Португал улсад хүний нэр нь түүхэн өв уламжлал, ёс журмыг дээдэлсэн байвал зохистой бөгөөд хоч мэт нэрийг хүүхдэд өгч болохгүй. Эцэг эхчүүдийг хүүхдэдээ зохистой нэр өгөхөд нь туслахын тулд тус улсад Исландтай адил нэрсийн жагсаалт гаргасан байдаг.

  • Хориотой нэрс:Нирвана, Викинг, Жимми, Рианна, Саёонара

Герман

ХБНГУ-д эцэг эхчүүд хүүхдэдээ дураараа нэр өгөхийг хориглодог. Эцэг эхчүүд шинээр төрсөн хүүхдэдээ өгөх нэрийг эхлээд сонгож, дараа нь орон нутгийн тусгай хороогоор “зөвшөөрсөн” гэсэн бичиг гаргуулах ёстой байдаг аж. Ирээдүйд хүүхдийн нэр хүндэд халтай, мөн түүх соёлын үнэт зүйлс, алдаа эндэгдлийг харуулсан нэрсийг хүүхдэд өгөхийг хориглоно. Мөн хүүхдэд хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлс болон овогтой нь адил нэр өгч болохгүй.

  • Хориотой нэрс: Адольф, Гитлер, Осама бин Ладен, Вүүдсток, Грамофон

Дани

Тус улсад эмэгтэй хүүхдэд өгч болох 18,000, эрэгтэй хүүхдэд өгч болох 15,000 нэрс бүхий жагсаалт байдаг. Хэрвээ жагсаалтад байхгүй нэрийг хүүхдэдээ өгөхийг хүсвэл тусгай хороогоор хэлэлцүүлж, батлуулах ёстой. Мөн нэр нь хүний хүйсийг тодорхой илтгэсэн байх ёстой бөгөөд үг үсэг, дүрмийн алдаагүй байх ёстой.

  • Хориотой нэрс: Апе, Плуто, Камммилла /гурван М үсэгтэй/, Ашлейи, Жакобп

Малайз

Малайзад ч бас хориотой нэрсийн жагсаалт бадаг бөгөөд эцэг эхчүүдийг хүүхдээ цол хэргэм, тоо, өнгө, хүнсний ногоо, жимс, тоног төхөөрөмж, эд анги болон хараалын үгээр нэрлэхийг хориглодог. Хэрвээ иймэрхүү нэрийг хүүхдэдээ өгөхийг хүсвэл мөн л тусгай хороонд хүсэлт гаргаж, зөвшөөрөл авах хэрэгтэй.

  • Хориотой нэрс: Өмхий, Гитлер, 007, Бөгтөр нуруут

Швед

Хүүхдэд хоёроос доош үсэгтэй нэр өгөхийг хориглодог.

  • Хориотой нэрс: Элксис, Аллах Акбар, Кэлин

Швейцар

Швейцарт ч бас Германы нэгэн адил хүүхдэд нэр өгөхөөс өмнө тусгай хороогоор батлуулж, зөвшөөрөл авах ёстой. Мөн Библид гардаг сөрөг дүрүүд, брэнд, газар нутгийн нэрийг өгч болохгүй. Түүнчлэн эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүүхдийн нэрийг, эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдийн нэрийг өгөхийг хориглодог.

  • Хориотой нэрс: Кэин /Библид гардаг Адам Ева хоёрын том хүү, дүүгээ хөнөөснөөр анхны алуурчин болсон/, Жудас, Брүүклин, Шанель, Мерседес, Парис

Их Британи

Хараалын үг, тоо, дуудах боломжгүй нэрсийг /Жишээ нь Abcde/ хүүхдэд өгөхийг хориглодог.

Шинэ Зеланд

Хүний нэрд 100-аас дээш үсэг орж болохгүй.

  • Хориотой нэрс: Тарган залуу, Люцифер /Библид гардаг/, Есүс Христ, Гэгээнтэн, Максимус, 4 үнэн, Айдасгүй

Мексик

Хүүхдийг ирээдүйд эвгүй байдалд оруулахуйц, мөн үг үсгийн алдаатай нэрийг өгч болохгүй.

  • Хориотой нэрс: Хермайн /Гермиона/, Бургер Кинг, Робокоп, Твиттер, Зул сар, И-мэйл, Хатагтай, Зүсэлт, Дотоож, Покахонтас, Бууцай

Морокко

Хүүхдэд гадаад нэр өгөхийг хориглодог. Гэхдээ Сарах гэдэг нэрийг гадаад гэж үздэг боловч Сара гэж нэрлэхийг зөвшөөрдөг.

Орос

Хүүхдэд тоо, бэлэг тэмдэг, цол хэргэм, албан тушаалын нэр өгөхийг 2017 онд батлагдсан хуулиар хориглосон.

Австрали

Австралид хүүхдэд өгөхийг хориглосон нэрийн жагсаалт байдаг бөгөөд голдуу цол хэргэм, хэтэрхий урт эсвэл богино нэр, англи хэлний цагаан толгойд байдаггүй үсэгтэй нэрсийг багтаасан байдаг.

  • Хориотой нэрс: Lol, iMac,Есүс Христ, Марихуан, Австрали, Стэн, Бурхан, Гэлэнмаа

Улс орнуудын хориотой нэрсийн жагсаалтад инээдтэй, гайхширмаар нэрс орсон байгаа ч эцэг эхчүүд эдгээр нэрсийг хүүхдэдээ өгөхийг маш их хүсч, хүсэлт гаргаснаар тус жагсаалтад оруулсан аж.

Эх сурвалж: Brightside.me

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж