Нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн бурхны оронд заларчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн бурхны оронд заларчээ

Нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн бурхны оронд заларчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч. Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгссөн талаар түүний ач Хабул нь цахим хуудаснаа мэдээллээ.

Түүнийг ходоодны хорт хавдраар өвдсөн мэдээлэл 2017 оноос цацагдаж эхэлсэн ба өнгөрсөн онд Өмнөд Солонгосыг зорьж, мэс засалд орсон юм. Тухайн үед ач С.Хабул нь "Өвөө маань  БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орлоо. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус улсын Мёнжи эмнэлэгт шинжилгээ өгөхөд хорт хавдрын анхан шат гэсэн хариу гарсан. Тэгсэн нэгдүгээр сарын 5-нд хагалгаа хийлгэхээр дахин шинжилгээ өгсөн чинь хорт хавдрын гуравдугаар шатандаа орсон гэсэн хариу гарч, хагалгаа нь хойшилсон. Хагалгаа ойролцоогоор долоон цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо. Биеийн байдал нь сайн байгаа. Монгол түмнийхээ хайр хүндэтгэл, сайхан сэтгэл, сайн сайхныг хүссэн ерөөл бүхний ачаар хагалгаа нь амжилттай боллоо. Ерөөл хайрлаж сайн сайхныг хүссэн Монгол түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" хэмээж байсан билээ.

Сүүлийн өдрүүдэд нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн биеийн байдал нь тааруу байгаа талаарх эх сурвалжууд мэдээлж байсан. Тэрбээр 1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн:

  • 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
  • Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
  • “Бүлээн нурам”
  • “Араатан”
  • “Хүн чулууны нулимс”
  • Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн билээ.

Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай ийнхүү 75 насанпаа бурхны орныг зорьж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж