Түмний эх Очирдарь шүтээнд мандал өргөв

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Түмний эх Очирдарь шүтээнд мандал өргөв

Түмний эх Очирдарь шүтээнд мандал өргөв

Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсаг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай. Энэ ёсоор XVII жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Баясгалан нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөж, Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.

Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг гурван тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодитойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж