Ханиад хүрч, өндөр халуурсан үед антиобиотикоос татгалз

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Ханиад хүрч, өндөр халуурсан үед антиобиотикоос татгалз

Ханиад хүрч, өндөр халуурсан үед антиобиотикоос татгалз

Цагаан сарын үеэр улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах эрсдэл үүсч болзошгүйг эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газар аль болох авч явахгүй байх, болж өгвөл томчуудад өгч, үнсүүлж золгуулахаас татгалзахыг албаны хүмүүс зөвлөж буй.

Хүмүүсийн хэлдгээр ханиад буюу амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдварлах  чадвар нь маш өндөр учраас богино хугацаанд олон хүнийг зэрэг хамруулан өвчлүүлдэг байна. Томуу, томуу төст өвчнөөр өвдөх хамгийн өндөр магадлалтай 0-2 насны хүүхэд болон 65-дээш насны хүмүүс, амьсгал зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, дархлаа суларсан, дархлаа дарангуйлагдсан байдалд байгаа, архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах нь зүйтэй юм. Хэрэв эл вирусээр халдварлаж, ханиад хүрсэн үед хамар битүүрч, зогсоо зайгүй ханиалгах, 39-42 хүртэл өндөр халуурах шинж тэмдэг илэрнэ. Ийм тохиолдолд антибиотик хэрэглэхээс татгалзаж өвчин намдаах, үрэвслийн эсрэг витамин С өндөр тунгаар уух, чацаргана, аарц, сармистай шөл ууж, хоолойгоо содтой ус, тамедины уусмал, сармистай усаар зайлж, гэрийн дотоод орчны бохирдолд анхаарахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Дашрамд дурдахад, сар шинийн баяраар олон хоног амрах тул эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж