Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Бид замын хөдөлгөөний түгжрэлийн талаар л ярихаас төрийн түгжрэлийн талаар ер ярьдаггүй нь харамсалтай. Төрийн түгжрэл хэмээн миний нэрлээд байгаа энэ үзэгдэл манай улсад тун элбэг. Хэн нэгэн сайд, УИХ-ын гишүүн, нам, эвсэлийг дагаж дарцагласан, дарцагласаар байх эсвэл сонгуулийн ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан нөхдүүдийг мэргэжил, туршлага хамаарахгүйгээр энд тэндхийн даргаар томилдог явдал бол өөрөө төрийн түгжрэлийн шалтгаан. Хураасан туршлагагүй, салбараа ойлгодоггүй, ажил хийх гэдгийг нам эвсэлтэй холбож төсөөлдөг тэгсэн хэрнээ ажиллагсадаасаа хол хөндий, үл ойлгогдох байдал үүсгэх зэргээр өөрийгөө хамгаалж явдаг хүмүүсийг удирдах ажилтнаар томилдог жишгийг хуулиар хааж, сонгон шалгаруулалтын зарчим руу оруулмаар байгаа юм. Ийм л хүмүүсээс бид юу ч хүлээгээд нэмэргүй. Тэд алдаа гаргахгүй атлаа бас ажил урагшлахгүй. Зөвхөн халаасаа зузаална, намтар түүхээ баяжуулна, одон тэмдгийнхээ тоог нэмсэн ийм л удирдлагууд Монгол төрийн ажлыг түгжрэлд оруулж байна. Хүнээр бол нэг хэсгийн цусыг зогсоон боомилж байгаатай адил юм даа.

Tuul batsuuri

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж