Цас цагдаа нарыг мэргэжлээ солиход хүргэв

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Цас цагдаа нарыг мэргэжлээ солиход хүргэв

Замын цагдаа нар өнөөдөр машин түрэгч гэх шинэ мэргэжил эзэмшиж, жолооч нарыг захирч зандрах бус тэдэнд тусалж дэмжихэд хүргэжээ. Шөнөөс эхэлж орсон цас хотын гудамж талбайд хунгарлаж, авто замыг бүхэлд нь шил толь болгож орхисон байна. Хоёр гурваараа ар араасаа мөргөлдсөн, шүргэлцсэн машинууд хаа сайгүй харагдах бөгөөд тэдгээрийг цагдаа нар зохицуулахын хажуугаар хальтиргаанаас гаргахын тулд түрж өгөх болжээ. Шинэ орсон цас жолооч нарын ур чадвар овсгоо самбааг төдийгүй цагдаа нарын хүн чанарыг хамтад нь шалгаж байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж