Төрийн өндөрлөгүүд есөн буурайг хүндэтгэн золголоо

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүд есөн буурайг хүндэтгэн золголоо

Төрийн өндөрлөгүүд есөн буурайг хүндэтгэн золголоо

ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт энэ өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золгож, настнуудын амар мэндийг эрэн мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан тугт хүндэтгэл үзүүлж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгов.

Цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн удирдлагууд азай буурлуудаа Төрийн ордонд урин залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн төрийн өндөрлөгүүдийн золголтод  80-90 насны есөн буурай хүрэлцэн ирсэн юм.  Хамгийн ахмад нь  Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол буурай байв.

Төрийн гурван өндөрлөг ахмад настны төлөөлөлтэй золгож, дурсгалын зураг татуулсны дараа Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Төрийн золголтод оролцсон ахмадууд:

  • Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
  • Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
  • Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
  • Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогтоо
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
  • Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
  • Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
  • Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж