Трамп, Кимийн хоёр дахь уулзалтын бэлтгэл ажил явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Трамп, Кимийн хоёр дахь уулзалтын бэлтгэл ажил явагдаж байна

АНУ-ын Төрийн департаментын Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Биган маргааш буюу хоёрдугаар сарын 06-нд Пеньянд айлчилна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хойд Солонгосод айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгосын төлөөлөгч Ким Ён Чхолтой уулзах тухай Төрийн департамент мэдээлж байна.

Талууд Сингапурт болсон анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп болон Кимийн бие биедээ өгсөн амлалтуудын биелэлтийн үйл явц, цаашдын ахиц дэвшлийн талаар хэлэлцэх ажээ.

Энэхүү айлчлалынхаа өмнө Биган Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзаж, удахгүй болох дээд хэмжээний уулзалтын талаар зөвлөлдсөн байна.

А.АНИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж