Ээжтэйгээ
эвлэрэхгүй 10 сар болчлоо. Ямар удаан хугацаа вэ?
Ээж намайг ийм удаан тээж гаргасан байхад би гэдэг хүн 10 сар
ээжтэйгээ харьцалгүй явлаа. Ер нь бол бүтэн 8 сар юм дугараагүй. Сүүлийн
хоёр сар ажил хэрэг ярьдаг хүмүүсийн хэмжээнд.
Гомдсон гомдол минь бас учиртай.
Түрүү зун ид сургуулиа төгсцөн хүн аймар лаг лаг юм бодчихсон явж
байлаа. Нэг ажилд бараг орох нь тодорхой болчоод.Тэгсэн нөгөө золгүй
шаар нь элэгний архаг үрэвсэл гээд эмнэлэгт хэвтлээ. Элэгний эмнүүд
үнэхээр үнэтэй. Хэдэн давхар эм уугаад л хоолны дэглэм бариад надад их
хэцүү сэтгэлийн дарамттай байсан. Эмнэлэгийн төлбөр ч өндөр. Арай гэж
сургууль төгсчихөөд ажилд орж өөрийн хүчээр амьдрах гэтэл ийм юм
болохоор үнэн гутардаг. Олон жил муу ээжээрээ тэжээлгэж зовж зовж олсон
хэдэн төгрөгөөр нь сургуульд сурч байгаадаа өөрөө ч их эмзэглэдэг, ээж ч
уураа хүрэхээр намайг загнана. Чамайг л сургана гэж хамаг байдгаа
зориулж байна гээд. Сард нэг удаа иймэрхүү загнуур хүртээд дотроо уйлан
хурдан л төгсөж өөрөө мөнгө олдог болох юм сан. Энэ мөнгийг нь эргүүлээд
өгчих юм сан. гэж дотроо шазуур зууж байдаг байсан. Ийм ч учраас хэдэн ч
шөнө нойргүй хонохыг тэвчиж дүнгийн төлөө улайран тэмцэж тэгээд тэр
дүнг ээжид харуулж санааг нь амрааж 4 жилийг өнгөрөөсөн байсан.