Айлд зочлохдоо дараах зүйлийг эрхэмлээрэй | News.MN

Айлд зочлохдоо дараах зүйлийг эрхэмлээрэй

Айлд зочлохдоо дараах зүйлийг эрхэмлээрэй

Айлд зочлохдоо дараах зүйлийг эрхэмлээрэй

Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 05-н. Мягмар гариг. XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн. Монголчуудын төрт ёсны их баяр тохиож байна. Энэ баяраар ах дүү, ураг төрлийнхөн нэгэн дор цуглаж, ахмад настандаа нар мандахтай зэрэгцэн золгодог эртний сайхан уламжлалтай билээ. Гэр бүлийн эв нэгдэл, дэг жаягийг тод харуулсан үндэсний их баяраар монголчууд хэрүүл тэмцэл хийх, архи хэтрүүлэн хэрэглэх, уйлах, амьтан зодох, үд хүртэл унтах, хөөрөг харшуулах гэх мэт олон зүйлийг цээрлэдэг билээ.

Цагаан сараар идээ будааг элбэг дэлбэг байлган, ирсэн гийчид нь сэтгэлийн хиргүй золгож, билэг дэмбэрэлтэй үгс хэлэхийг аль болох эрхэмлэдэг билээ. Айлд зочлохдоо та дараах зүйлийг эрхэмлээрэй.

ШУУД ТАВГИЙН ИДЭЭНД ХҮРЭХИЙГ ЦЭЭРЛЭНЭ

Их идээ буюу цагаан сарын тавгийн идээ нь цагаан сарын гол бэлэг тэмдэг билээ. Гэрийн эзнээ хүндэтгэн засдаг их идээнээс зочид шууд хүрч болохгүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болох тул үүнийг цагаанаар тайлж байгаа хэрэг аж. .

Тавгийн идээтэй холбоотой цээрлэх ёсон

  • Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
  • Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
  • Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
  • Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүсдээ хүртээдэг.
  • Идээгээ хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн билэгддэг.

ЦАГААЛГА ХҮРТЭХГҮЙГЭЭР ЦАЙ УУХЫГ ЦЭЭРЛЭНЭ

Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой ажээ. “Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрдэг байна.  Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой

УУЦ ХӨНДӨХ ЁС

Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Жилд зөвхөн нэг удаа тэмдэглэх Цагаан сараар үг яриа, үйлдэл бүхнээ хянаж, бие, сэтгэл, хэлээ цэвэр ариун байлгах, нүглийг бус буяныг хураах хамгийн бэлгэдэлт сайныг хүсдэг учиртай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-05 112.72.11.114

Хүн бүхнииг баярлуулж байвал хэнд ч тавагнаасаа хүртээж болох байхоо. Тэрэнд өгнө энэндөгөхгүй гэх бас жоохон дутагдалтай байх. Их ёсорход юманд хүрч чадахгүй суух хэцүү л байдаг юм. Газар газар ёс болгон ондоо байдаг. Нэг их юм бодоод хэрэггүй байх

Avatar

зОочин 2019-02-05 112.72.11.114

Хүн бүхнииг баярлуулж байвал хэнд ч тавагнаасаа хүртээж болох байхоо. Тэрэнд өгнө энэндөгөхгүй гэх бас жоохон дутагдалтай байх. Их ёсорход юманд хүрч чадахгүй суух хэцүү л байдаг юм. Газар газар ёс болгон ондоо байдаг. Нэг их юм бодоод хэрэггүй байх

Avatar

Зочин 2019-02-05 202.21.106.145

Айлын тавгийн идээнд хамаагүй хүрч болохгүйг ойлголоо.

Avatar

Зочин 2019-02-05 150.129.143.103

халимлана гэдэг үгийг буруу хэрэглэжээ. Нимгэн өөлж авна гэвэл зөв байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж