Илүүдэл жинтэй тэвчээртэй тэмц

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Илүүдэл жинтэй тэвчээртэй тэмц

Medic

1. ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИМТАЛ

– Таргалалтын 80 хувь нь хоолтой холбоотой

– Тогтмол цагт хоолло. Өдөрт 5-6 удаа бага багаар хоолло.

– Нэг дор их хэмжээгээр идэхгүй бай.
*** Үүний тулд өөрийн гэсэн хэмжүүрийн аягатай байх хэрэгтэй.

– Унтахаас өмнө хоёр цагийн дотор юм идэхгүй байх ёстой.

– Амьтны гаралтай өөх тосны хэмжээг багасга.

– Чихэрлэг хоол хүнснээс зайлсхий. Илүүдэл нүүрс ус нь өөхний
хуримтлалыг дэмжинэ.

– Эслэг ихтэй хүнс хар талх, алим, өргөст хэмх, загас, тахианы мах,
хүнсний ногоон ургамал, байцаа зэргийг илүү хэрэглэ.

– Давс ихтэй хоолноос татгалз.

– Шарсан, хуурсан хоолноос татгалз.

– Аль болох олон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ.

– Хоол идсэний дараа ногоон цайны халуун ханд хэрэглэх нь маш сайн байдаг.

2. ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙ

– Хоногт 10000 алхам явган яваарай.

– Биеийн тамираар хичээллэ.

– Хамгийн багаар бодоход өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хий.

– Өдөрт 2-3 км явган явж бай.

– Долоо хоногт гурваас доошгүй удаа дугуйгаар явах, усанд сэлэх, цанаар
гулгах, гар бөмбөг тоглох гэх мэт идэвхтэй хөдөлгөөн хийж байх
хэрэгтэй.

– Машинаа орхиод, ажилдаа оч.

– Гэрийн ойр зах, хүнсний дэлгүүр рүү явган яв.

– Олон дахин явахын тулд хүнсээ бага багаар даах хэмжээгээрээ ав.

– Цахилгаан шат бүү ашигла.

– Өглөөний дасгал тогтмол хийж бай.

– Оройд хэвлийн булчин хөгжүүлэх дасгал хий.

– Орой унтахын өмнө 1-2 цаг салхинд алх.

-Ажил дээрээ 30-40 минут тутам босч, өрөөн дотуураа яв.

Танд амжилт хүсье!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж