Лондонд их хэмжээний гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Лондонд их хэмжээний гал гарчээ

-Галын улмаас ойролцоогоор 40 сая фунт стерлингийн гарз хохирол гарсан гэсэн урьдчилсан мэдээ гарчээ-

 

 

Лондон хотын аврагчид өчигдөр тус хотын төвд гарсан гал түймрийг гал сөнөөгчид олон цагийн турш хөдөлмөрлөж байж унтраалаа гэж Лондон хотын гал түймэртэй тэмцэх албанаас мэдээллээ. Гал түймрийг гурав дахь өдөр нь унтраасан нь энэ юм. Холборн дүүргийн Кингсуэй гудамжинд гарсан гал газар доорхи кабелийн утсыг шатаасан байна.

 

Хотын харилцаа холбооны кабель утаснууд болон газан хоолойнууд нь газар доор байрладаг тул гал унтраах ажилд хүндрэл учруулж байжээ. Лондон хотын 2000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, дүүргийг бүхэлд нь хамгаалалтад авсан байна.  Гал гарсан хотын төв хэсэгт Лондон хотын санхүүгийн томоохон компаниуд байрладаг аж. Тиймээс багагүй хэмжээний санхүүгийн хүндрэл учирчээ. Ойролцоогоор 40 сая фунт стерлингийн гарз хохирол учирсан гэсэн урьдчилсан мэдээ гарчээ. Түүнчлэн Лондон хотын долоон театр тоглолтоо хойшлуулсны улмаас нэг сая гаруй фунт стерлингийн алдагдал хүлээгээд байна. 

 

Б.БИЛГҮҮН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж