MONU нэгдлийнхэн хотоо чимнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

MONU нэгдлийнхэн хотоо чимнэ

Уран бүтээлээ эхлээд нэг жилийг ардаа орхисон MONU нэгдэл нь одоогоор гурван хүний бүрэлдэхүүнтэй. MONU нэгдлийн уран бүтээлчид СУИС-ийн монументаль ангийг төгссөн бөгөөд мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа ажээ. Монументаль урлаг гэдэгт "Ханын чимэглэх" зураглал, нүсэр том уран зураг, уран баримал гээд бүхий л төрлийг хамруулан ойлгож болох юм байна. Мөн энэ урлагийн бүтээл нь олон жилийн тэсвэртэй байдгаараа илүү онцлогтой. Монголд байгаа Мазокан ханын чимэглэлийн хамгийн том жишээ бол Зайсангийн чимэглэлийг нэрлэж болох ажээ.  

MONU нэгдлийнхэн их хотынхоо хөгжил цэцэглэлтэнд зориулан олон төрлийн уран зураг, ханын чимэглэл, мазок хийсэн бөгөөд энэ урлагт цаг хугацаа хөрөнгө мөнгө их шаардлагатай учир одоооор түр завсарлаад байгаа гэнэ. Тэд хүмүүст хэдийнэ танил болоод эрэлт хэрэгцээ ихтэй байгаа MONU зүүлтээ худалдаанд гаргаад байгаа юм байна. Эндээс олсон ашгаараа ханын чимэглэл, мазок хийж их хотдоо шинэ өнгө төрх нэмэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэлж байлаа.

Г.ТУНГАЛАГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж