Энэ хаврын онцлох өнгө хар бараан

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Энэ хаврын онцлох өнгө хар бараан

Өөрийн гэсэн өнгө төрхөөрөө загвар зохион бүтээгчдийн дунд хэдийнэ орон зайгаа эзэлсэн загвар зохион бүтээгч, З.Гүлээг fashion сонирхогчид тэр дундаа охид бүсгүйчүүд маань андахгүй. Дизайнер З.Гүлээтэй ярилцлаа.  

нэ хавар ямар өнгө зонхилж байна вэ. Та бүтээлдээ ямар өнгийг илүүтэй сонгодог вэ?

-Хавар гэхээр гэгээлэг сайхан гээд бүх зүйл төсөөлөгддөг. Харин загварын хувьд энэ нь өөр утгыг илэрхийлдэг. 2015 оны хаврын зонхилох өнгө нь хар бараан, хүрэн, хөх зэрэг хүнд өнгөнүүд зонхилж байгаа. Би ч бүтээлдээ эдгээрийг илүүтэй сонгох болно.

-Та аль нэг чиглэлийг барин ажилладаг уу, эсвэл бүх чиглэлээр загвараа хийж байгаа юу?

-Аль нэг чиглэлийг барьсан юм одоогоор байхгүй байгаа. Яг одоогийн байдлаар бол зөвхөн охид, бүсгүйчүүддээ зориулсан, тэдний хүссэн загвар чиг хандлагаар нь дизайнераа гарган ажиллаж байгаа.

-Загвар зохион бүтээхийг хүссэн хүүдүүдэд зориулж сургалт явуулдаг гэсэн. Сургатынхаа талаар юу хэлэх бол?

-Хүсэл мөрөөдөл бол хязгааргүй. Би ч гэсэн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн энэ ажлыг хийдэг. Тийм ч учраас оёж сурахыг хүсдэг хүмүүст зориулан сургалт явуулж байгаа. Өндөр  түвшний мэдлэгтэй болохгүй юм гэхэд өөрийнхөө хувцсыг оёод сурчих хэрэгтэй санагддаг. Би анх хүмүүсээр заалгаж, сургалтанд суулгүй өөрөө л энэ бүхнийг сурсан. Тэр туршлагаасаа хуваалцаж байгаа гэж хэлж болно.

-Хүнээр заалгаагүй өөрөө сурсан гэхээр мэргэжлийн сургууль төгсөөгүй гэсэн үг үү?

-Тиймээ. Би Олон улсын харилцааны мэргэжлээр дээд сургуулиа дүүргэсэн. Гэхдээ дизайнер хийж байна. Олон хүмүүс дизайнераар төгсөөд өөр ажил хийх ч тохиолдол байдаг. Урлагт мэргэжлийн байх нь чухал биш, мэдрэмжтэй байх нь чухал бөгөөд тэр чиглэлээрээ сонирхолтой бүтээл урладаг байх нь чухал гэж бодож байна. Тийм ч учраас би "Гүлээ" нэртэй өөрийн хувцасны брэндийг бий болгоод байгаа юм.

-Загвар зохиож, бүтээл урлахын хажуугаар та хувцасны чимэглэлийг зурж байгаа гэсэн. Энэ нь чимхлүүр ажил ихтэй  байдаг байх даа. Бүгдийг нь өөрөө хийдэг гэсэн үг үү?

-Тиймээ, сар шинийн баярт зориулаад цамцан дээр энгэр, шилбэ зурсан харахад бол оёсон юм шиг харагддаг ч гэлээ ойртоод харахад зурсан байх жишээтэй. Гэхдээ будаг арилахгүй зориулалтынх.

-Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

-Эрэгтэй хувцас урлаж эхлэх зорилго тавьчихсан байгаа. Бас шинэ коллекци гаргах гээд завгүй ажиллаж байна.

Ярилцсан Г.ТУНГАЛАГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж