Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Цагаан сарын баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхийн өмнө уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа зарлигт холбогдох байгууллагын төлөөллүүдэд зарлигийг гардуулж өгөв.

“МОНГОЛ БААТАРЛАГ ТУУЛЬСАА ДЭЭДЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

“Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. “Аваргасын таван бодон”, “Алтан ундарга”, “Бужин даваа хаан”, “Довон хар бөх”, “Жангар”, “Зул алдар хаан”, “Мөнх сайхан төрт Алтан торц”, “Хан харангуй”, “Хилэн галзуу баатар” зэрэг баатарлаг туульсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, дээжээс үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж, Төрийн ордонд дээдлэн залсугай.
  1. Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосугай.
  1. Баатарлаг туульсаа дээдлэн хамгаалах, бүртгэн судлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах; туульч, өвлөн уламжлагч, өв тээгчид болон судлаачдыг урамшуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.
  1. Монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцохыг төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан дээрх зарлигийг:

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр
  2. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга,
  3. Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат,
  4. Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн дарга С.Дулам,
  5. Тууль судлаачдыг төлөөлж, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн ахлах ажилтан Б.Катуу нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж өгөв.

Зарлиг гардуулах ёслолын дараа Монгол Улсын төрийн соёрхолт, туульч Баатарын Авирмэдийн хүү, Занын Жилкэрийн ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж, Баян-Алтайн дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнэцогтын Баатаржав нар “Алтайн магтаал”-ыг товчлон хайллаа.

Эх сурвалж: WWW.PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-05 202.9.43.247

Алтайн магтаал бол дээд атаа таван тэнгэрийн магтаал болно. Атаа таван тэнгэрийн оронд заларсан хөх өвгүдээ магтаж байгаа тул маш том засал болно. хан хар-эн-гуй баатар тууль бол монгол түмний ухаан, оюуныг дуудсан их боловсролынег гуйж удамшуулах магтаал болно.зул алдар хаан бол төгс гэгээрэх ахуй төрт биеийн магтаал болно. довон хар бөх бол 7 түмэн жилийн өмнө удамшил төгсөөр төгс гэгээрэхлээр ертөнц тэнгэр хоёрын хоорондох нүүдлийн соёлд хүрсэн тухай их түүхээ хурайлан дуудаж буй юм. гэх мэт

Avatar

зочин 2019-02-05 202.9.43.247

маш зөв. хийдэд лам нар уншаад байгаа ном нь тангудын бурханы магтаал юм. монгол туулиа газар сайгүй хайлж байваас туйлын сайн. ерөнхийлөгч өөрөө зөв санаа их гаргана. та манжийн дарлалын үед оруулсан түвд ёсыг сайн судлах хэрэгтэй. Манж орон манайхыг мөхөөх гэж оруулсан ёс юм. Буддын сургаалийг өөрчилж, манайд мөрдөх ёс болгосон байгаа юм даа.гэгээ суусан хүн бол тэвчихгүй байгаа шүү энэ унших тарни, мөр гөргөх ёс, засал хийх номын агууллага бүгд буруу.тэдний домог уншиж байхын оронд өөрийн орн

Avatar

зочин 2019-02-05 202.126.89.245

маш зөв зүйлсийг удаа дараалан хэрэгжүүлж буй ерөнхийлөгчөө дэмжинээ. харин нэгэнтээ дэлгэрүүлэх гэж байгаа бол буддын шашны холиосон зүйлсээс цэвэрлэн ариун байлгахыг туйлын их хүсч байна. Туульс нь хэдэн мянганы бидний дээдсийн үйлсийг хайлдаг тул эрт найүеийнхээрээ байх нь нандин засал хамгаалалт болох юм. Монголчуудын заслын ном бол итгэл найдвар үеэс үед дамжих туульс минь билээ

Avatar

шоогоо 2019-02-05 66.181.160.72

Мэдээллээр дэлхийд улс орнууд өрсөлдөж энэ их өрсөлдөөнд түрүүлдэггүй юм аа гэхэд хоцрохгүй байх талаар асар их санаа тавьж байхад манайх улирсан баларсан тууль хайлах тухай ярьж байдаг. Таарсан гар даа

Avatar

Зочин 2019-02-05 139.5.218.193

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ ДЭЭ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж