Мадуро Трампт гараа цустахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Мадуро Трампт гараа цустахгүй байхыг анхаарууллаа

Мадуро Трампт гараа цустахгүй байхыг анхаарууллаа

Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан Венесуэл улсад цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулаад хэрэв ийм зүйл болбол түүний гар цустай хутгалдах болно хэмээн хатуухан мэдэгдэв.

Тус улсын Испани хэл дээр цацагддаг “LaSexta” сувгаар Николас Мадуро Ням гаригт мэдэгдэл хийхдээ “Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч миний өмнө гарч ирэх юм бол би “зогс, чи маш ноцтой алдаа гаргах гэж байна. Цааш дахиад нэг алхам л урагшлах юм бол чиний гар цустай хутгалдаж, түүхэнд цуст Ерөнхийлөгч болон мөнхрөх болно. Вьетнамын дайныг бүү давт” гэж хэлэх байсан юм” хэмээн хэлжээ.

Саяхан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Жон Болтоны тэмдэглэлийн дэвтэр дээрх “Колумб руу 5,000 цэрэг илгээнэ” гэсэн тэмдэглэл дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Колумб бол Венесуэлтэй хил залгаа оршдог улс. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампаас лавлахад тэрбээр шаардлага гарвал цэргээ илгээхийг үгүйсгэхгүй байна.

Венесуэлийн Парламентын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарлаж, улс орон даяар эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм. АНУ хийгээд өөр хэд хэдэн улс Гуайдог хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэхийн сацуу хууль ёсны гэж үзэхгүй байгаа Ерөнхийлөгч Николас Мадурогоос сөрөг хүчний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг шаардсан юм. Харин Н.Мадуро өөрийгөө хууль ёсны дагуу ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа гэж мэдэгдэж, сөрөг хүчний удирдагчийг АНУ-ын утсан хүүхэлдэй хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж