Эрүүл хооллож, жингээ барих энгийн зуршлууд

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Эрүүл хооллож, жингээ барих энгийн зуршлууд

Эрүүл хооллож, жингээ барих энгийн зуршлууд

АНУ-ын хэсэг сэтгэл судлаачид болон хоолзүйчдийн олж мэдсэнээр хүмүүс богино хугацаанд жингээ хасахын тулд элдэв янзын хоолны дэглэм барих нь эсрэгээрээ эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг байна. Мөн эрүүл хооллох гэдэг нь байнга ногоо идэх, ус их уух, өөх тос огт хэрэглэхгүй байх гэдэг ойлголт биш юм гэдгийг анхааруулжээ. Эрүүл хооллож, жингээ барихад хатуу дэглэм огт хэрэггүй харин өдөр тутам хооллохдоо хэрэгжүүлэх дараах энгийн зуршлууд туслах болно.

САЙТАР ЗАЖИЛЖ, УДААН ИД

Судалгаагаар хоолоо сайтар зажилж иддэггүй, хурдан иддэг хүмүүс маш удаан хооллодог хүмүүсээс илүү жин нэмэх магадлал өндөр байдаг нь батлагджээ. Хоолыг удаан гэгч нь сайтар зажилж идэх нь хэдий та бага хоол идсэн ч цадсан мэдрэмж төрүүлдэг байна. Энэ зуршлийг өөртөө суулгахын тулд эхлээд нэг үмх хоолыг хэдэн удаа зажилж идэж байгаагаа тоолоод үз. Хэрэв хангалтгүй гэж үзвэл тоогоо нэмж илүү удаан зажлахыг хичээгээрэй.

УС ТОГТМОЛ УУ

Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг. Тиймээс бидний биед цаг тутамд ус уух хэрэгцээ бий болж байдаг. Усыг уухдаа нэг дор их хэмжээгээр биш, бага багаар олон удаа уу. Мөн хооллохоос 30 минутын өмнө ус уух нь хэт их идэхээс сэргийлнэ. Хоол идэхийнхээ өмнө ус уудаг хүмүүс бусад хүмүүсээс илүү эрүүл, мөн жингийн илүүдэл бага байдаг ажээ.

ИЛЧЛЭГ ӨНДӨРТЭЙ ХООЛ ИДЭХЭЭР ШИЙДСЭН БОЛ УЛААН ӨНГИЙН АЯГА ТАВАГ ХЭРЭГЛЭ

Сонин санагдаж магадгүй юм. Улаан өнгийн аяга, тавганд хоол идэж буй хүмүүс бусад хүмүүсээс хамаагүй бага иддэг байна. Учир нь хүний тархины мэдрэлд улаан өнгө нь “зогс” гэсэн дохио болж очдог байна. Тэгээд л та хүссэн ч хүсээгүй ч цаанаасаа хоолны дуршил тань буурна гэсэн үг юм.

МЭДЭЭЖ ЧИХЭРЛЭГ ИХТЭЙ УУХ ЗҮЙЛСЭЭС ТАТГАЛЗ

Сахар нь зүрх судасны өвчин, хэт таргалалт, арьсны элдэв харшиил диатиз, чихрийн шижин гэх мэт маш олон өвчний шалтгаан болдог. Хийжүүлсэн ундааг хийхэд маш их хэмжээний сахар ордог. Нэг лааз хийжүүлсэн ундаанд дунджаар 52 гр сахар агуулагддаг. Харин насанд хүрсэн эрэгтэй хүний сахарын өдрийн хэрэгцээ 37,5 гр, эмэгтэй хүнийх 25 гр байдаг. Тиймээс та ямар ч нөхцөлд хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаж, оронд нь ногоон цай, кофе, жимсний цэвэр шүүс зэргийг сонгох хэрэгтэй.

ХЯНАЛТГҮЙ ХООЛЛОХОО БОЛЬ

Телевиз үзэж байхаа, тоглоом тоглож байхдаа, ном уншиж байхдаа хоол иддэг бол одоохон энэ зуршлаа хая. Хүн дээрх үйлдлийг хийж байхдаа бүх анхаарал нь тухайн зүйлдээ төвлөрсөн байдаг. Хичнээн их хоол байсан ч дээрх зүйлсийг хийж байхдаа идэх юм бол нэг мэдэхэд аягатай хоол тань дууссан байхыг анзаарна. Та аль хэдийн цадсан байсан ч түүнийгээ огт анзааралгүй их идсэн байх болно гэсэн үг юм.

ӨДӨРТ ЗААВАЛ ХОЁР ӨНДӨГ ИДЭЖ СУР

Өндөг нь маш өндөр уургийн агууламжтай, тэжээллэг хүнс. Өндөг идсэнээр нэгдүгээрт уургийнхаа дутагдлыг нөхөж чадна. Хоёрдугаарт өлсөх мэдрэмж тань багасна. Тиймээс өдөр бүр хоёр өндөг идэх зуршлийг өөртөө бий болгоорой.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ БҮҮ АЛГАС

Яарч сандарсан үедээ бид өглөөний цайгаа уулгүй гарах тохиолдол их гардаг.  Энэ бол бидний эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй зуршил. Өглөөний цайгаа ууж гарах нь бүтэн өдрийн турш эрч хүчтэй байх болно. Тогтмол өглөөний цайгаа ууж заншсан хүмүүс бусдыг бодвол ямар нэгэн өвчлөлд өртөх нь бага, мөн жингийн илүүдэл багатай байдаг.

ӨЛССӨН ҮЕДЭЭ ГААТАЙ БОХЬ ЗАЖИЛ

Өлссөн үедээ сахаргүй, гаатай бохь зажлах нь өлсөх мэдрэмжийг дарж өгдөг байна. Исландын Родын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гаатай бохь зажлах нь хоолны калорыг багасгаж, тархинаас ирэх өлсөх дохиог саармагжуулдаг нь нотлогдсон байна.

ХООЛОО АЛЬ БОЛОХ ГЭРЭЛТЭЙ ОРЧИНД ИД

Хоолыг гэрэл гэгээтэй, тохилог орчинд идэх нь эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Бүдэг харанхуй газар хооллосон хоол гэрэл гэгээтэй газар идсэн хоолноос 39 хувиар их илчлэг ялгаруулдгийг АНУ-ын их сургуулиудын хамтарсан эрдэмтдийн зөвлөл олж тогтоосон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж