Өвлийн сүүлчийн өдөр Япончууд 30 метр урт сүши хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.05-нд нийтлэгдсэн

Өвлийн сүүлчийн өдөр Япончууд 30 метр урт сүши хийжээ

Өвлийн сүүлчийн өдөр Япончууд 30 метр урт сүши хийжээ

Япончууд цагаан сарын баярыг нэгдүгээр сарын нэгний өдөр тэмдэглэдгээрээ Азийн орнуудаас ялгардаг. Гэвч тэд билгийн тооллоор өвлийн сүүлийн өдөр / Сэцүбүн / буюу манайхаар битүүний өдөр тухайн жилдээ аз хийморьтой байхыг бэлгэдэж “Эхо-маки” хэмээх сүши хийж иддэг уламжлалтай.

Энэ жилийн Сэцүбүнд зориулж Японы баруун нутгийн Эхимэ мужийн Мацүяама хотын ард иргэд 30 метрийн урттай аварга том сүши хийсэн байна.

Аварга том сүшиг хийхэд 100 орчим хүн оролцож, 20 килограмм цагаан будааг агшаан өргөст хэмх, Япон маягийн омлет, болон бусад амтлагчаар амтлан далайн байцаан дээр тараан болгоомжтой гэгч нь ороож амжилттай хийжээ.

Үүнийхээ дараа тэнцүү хэсэгт хуваан арга хэмжээнд оролцсон хүмүүс энэ жилийн ээлтэй зүг болох зүүн хойд зүг рүү харан зооглоцгоосон байна.

Эх сурвалж:NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж