“Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай санхүүжилтийн гэрээ байгууллаа | News.MN

“Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай санхүүжилтийн гэрээ байгууллаа

“Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай санхүүжилтийн гэрээ байгууллаа

“Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай санхүүжилтийн гэрээ байгууллаа

60 жилийн түүхтэй Монголын ууган үйлдвэр “Сүү” ХК нь Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Хас Банкнаас хамтран хэрэгжүүлж буй анхны “Эрсдэл хуваалцах”зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Таван жилийн хугацаатай, 12 сая ам.доллартай тэнцэх хэмжээний энэхүү зээл нь валютын ханшийн зөрүүний эрсдэлгүй гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, одообайгааам.долларынзээлийгбагахүүтэйтөгрөгийнзээлболж хөрвүүлснээрханшийнэрсдэлбуурахынзэрэгцээхүүгийнзардалч давхар буурахдавуу талтай юм.

Санхүүжилтийн хувьд, Монголчуудын гол хэрэглээ болсон сүү, сүүн бүтээгдэхүүний ыүйлдвэрлэлд чухал хөрөнгө оруулалт болж буй бөгөөд Монголбрэндийг дэлхийнзахзээлдгаргах, шилдэгтехник,технологиор үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхшинэ боломж бүрдлээ хэмээн талууд онцлон тэмдэглэлээ.

Тодруулбал, “Сүү” ХК уг санхүүжилтийг нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх,  хөдөө орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулж, хэрэглээний шинэ хэв маяг бүхий бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэхэд зарцуулах юм.

“Сүү” ХК нь улсын хэмжээнд хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгон ажиллаж буй бөгөөд “Малчны хотноос таны гэрт”уриан дор нийт 2500 гаруй малчид, фермерүүдтэй хамтран ажиллаж байна.

“Сүү” ХК Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран МУ-ын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Эрсдэл хуваалцах гэрээнээс гадна “Сүү” ХК Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болж, талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал,

  • 2018 оны 4-р улиралд хоёр тал хамтарсан санхүүжилт хийн, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хийсэн
  • “Accounting Improvements Program”-ын хүрээнд аудитын зардлаас 70%-ийг санхүүжүүлсэн
  • Мөн Жендерийн тэгш байдлыг дэмжих зорилгоор эмэгтэй ажилтнууд болон эмэгтэй сүү бэлтгэн нийлүүлэгчдэд 50 мянга хүртэл еврогийнхөрөнгө оруулалт хийх төсөлт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээрболоод байна.

2019 оны 2-р сарын 4-ний өдөр болсон санхүүжилтийн болон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд “Макс” Группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Сүү ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Мандхай болонЕвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Хас Банкны төлөөллүүдоролцлоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 80.242.167.130

Баяр хүргэе, амжилттай ажлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж