Швейцарын Цюрих хотод ФЕСПО олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 1-3-ны өдрүүдэд болсон билээ. Уг үзэсгэлэнд улсын арслан П.Бүрэнтөгс улсын гарьд Ө.Бат-Оршихын хамт оролцож, монгол бөхийн дэвээ шавааг үзүүлж, гадаадын зочдод үндэсний бөхөө сурталчлан таниулахад гар бие оролцсон. Олон улсын үзэсгэлэнд эх орноо суртачилсан бөхчүүд өнөө өглөө Улаанбаатарт ирсэн ч бөхийн барилдаанд барилдаж байна.
Улсын арслан П.Бүрэнтөгс нэгийн даваанд аймгийн начин Н.Даваадоржийг, хоёрын даваанд аймгийн начин О.Мөнх-Эрдэнийг давсан бол гурвын даваанд аймгийн арслан Г.Өсөхбаярт уналаа.
Холбоотой мэдээ