Яндаж болдоггүй
далай шиг, яасан баян нутаг вэ дуугаар ёслол өндөрлөлөө

Эрдэнэтээс дөрөв дахин их ашигт
малтмалын нөөцтэй Оюутолгойн ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсэн гэрээг дөрвөн жил боловсруулж, хоёр УИХ, гурван Засгийн газар дамжин хэлэлцсэн байна. Өвгөд дээдсийн үр хойчдоо үлдээсэн үүцийг задлах эрхийг С.Баярын тэргүүлсэн МАХН, АН–ын хамтарсан Засгийн газар эдэллээ. Монголчуудын буян хишиг арвижин дэлгэрч, хөгжиж цэцэглэхэд чухал хувь нэмрээ оруулах Оюутолгойн ордыг ашиглах гэрээ хэнд ашигтай болсныг цаг хугацаа харуулна. Гэрээнд гарын үсэг зурсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ард түмэн төрөөс иргэн бүрт олгоно хэмээн амласан 1.5 сая төгрөгийг авах тухай ярилцаж байгаа.
Засгийн
газрын гишүүн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар 16 бүлэг 222 зүйл бүхий 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК–ийн удирдлагуудтай гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулагчдыг “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК–ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ–ийн дэд дарга Питер Мередит нар төлөөлсөн юм.
Үргэлжлэл