Ойрын өдрүүдэд томуугийн дэгдэлт буурч байгаа ч сар шинийн баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай байгаа талаар Эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан билээ.
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин ба ихэвчлэн агаар дуслын замаар дамжин халдварладаг.
Түүнчлэн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг өвчний 700 гаруй төрлийн бактер, вирус хүүхдэд шүлс, агаараар дамжин очдог тул сар шинийн баярын золголтын үеэр бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх мөн золгохдоо үнсэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Мөн доорх зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа:
- Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх,
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх,
- Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх,
- Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойгоо зайлах,
- Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх,
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт хийх,
- Гар ариутгагч, нойтон сальфетка тавих,
- Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх,
- Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх,
- Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах,
- Хоол хүнсээ тохируулж хэрэглэх,
- Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх,
- Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх,
- Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах,
- Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах,
- Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх,
- Ууцыг халуун газар хадгалахгүй байх,
- Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах,
- Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах,
- Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх,
- Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах,
- Хамгаалалтын бүс хэрэглэх,
- Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх,
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.
Эх сурвалж: ЭМЯ
Холбоотой мэдээ