“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 05 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 05 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 05 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Нотариатын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” хэмээн өөрчлөн найруулсан байна.

Мөн дугаарт Дүрэм шинэчлэн батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Засгийн газрын тогтоолоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд дээрх дүрэм, журмыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлжээ.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн байна.

Өмнө нь Үндсэн хуулийн цэц  дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Гэвч энэ дүгнэлтийг Улсын Их Хурал  хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Цэцийн Их суудлын хуралдаанаар маргааныг ийнхүү дахин хянаж, эцэслэн шийдвэрлэжээ.

Уг хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж