НӨАТ-ын 2018 оны буцаан олголтын урамшууллын эхний ээлжийн гүйлгээ дууссан гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн урамшуулал авсан талаарх мэдээллийг Сангийн яамнаас ирүүлээгүй байгаа аж. Хоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар нийт 724.624 иргэнд 103.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Харин баримтын мэдээлэл нь ямар нэгэн зөрчилтэй гэж үзсэн 60 гаруй мянган иргэн буцаан олголтоо аваагүй байгаа юм. Эдгээр иргэний буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох юм.
Холбоотой мэдээ